Хамгийн жижиг үлэг гүрвэлийн үлдэгдлийг олжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Хамгийн жижиг үлэг гүрвэлийн үлдэгдлийг олжээ

Хамгийн жижиг үлэг гүрвэлийн үлдэгдлийг олжээ

Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэн болон АНУ-ын Лос Анжелес хотын Байгалийн түүхийн музейн хамтарсан эрдэмтдийн баг 99 сая жилийн өмнөх үед хамаарах хувнаас үлэг гүрвэлийн гавлын яс олжээ. “Окулудентавис” хэмээн нэрлэсэн уг үлэг гүрвэлийг одоогоор олдсон хамгийн жижиг үлэг гүрвэлд тооцож байна.

Дэлхийн хамгийн жижиг шувуу болох эрээн дальт шувуунаас /Hummingbird/ жижиг биетэй уг үлэг гүрвэлийн гавлын яс нь хүний эрхий хурууны хумсны чинээ бөгөөд хөрөөний ир шиг 100 гаруй шүдтэй, харагдах байдал нь шувуутай төстэй ажээ. Эрдэмтэд уг бяцхан үлэг гүрвэлийг махчин төрөл зүйлийнх байсан гэж итгэж байна.

Шавар, элс зэрэг тунадас дахь чулуужсан яс нь сүйдэх эрсдэлтэй бол шилмүүст модны давиргаанаас бүрэлдсэн хув нь аливаа зүйлийг гурван хэмжээст байдлаар нь хадгалсан байдгийг судалгааг удирдсан Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэн эрдэмтэн Жинмай О’Коннор онцолжээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж