“Covid-19”-г 15 минутад оношилдог тестийг худалдаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

“Covid-19”-г 15 минутад оношилдог тестийг худалдаж эхэлнэ

“Covid-19”-г 15 минутад оношилдог тестийг худалдаж эхэлнэ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар улс орнуудад эрчимтэй тархаж буй өнөө үед уг өвчнийг хурдан шуурхай цаг алдалгүй илрүүлэх эрэлт нэмэгдэж байгаа билээ.

Тэгвэл Японы “Kurabo Industries” компани коронавирусийг 15 минутын дотор оношилдог тестээ гуравдугаар сарын 16-наас худалдаж эхлэхээр болсныг “Kyodo News” мэдээлжээ.

Уг тест нь одоо өргөн хэрэглэж буй полимеразын гинжин урвал (ПГУ) шинжилгээний аргаас хялбар бөгөөд хурдан оношилдог учир цаг хугацаа болон бусад зардлыг багасгана гэж үйлдвэрлэгчид үзжээ. Нэг багцын үнэ 240 орчим ам.доллар буюу 25 мянган иен байх бөгөөд эмнэлгийн лабораториуд, судалгааны төвүүдэд худалдахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж