Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ | News.MN

Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ

Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ

Англи улсын иргэний шинжилгээний сорьц ХӨСҮТ-д иржээ

Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори 15.00 цагт хүлээн авчээ. Энэ тухай Увс аймгийн Онцгой комиссын орлогч дарга Д.Өлзийт мэдээлэв. Шинжилгээний хариу маргааш /2020.03.13/ гарна. Англи улсын иргэний биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа бөгөөд түүнтэй хамт явсан жолооч, тогооч, орчуулагчийг мөн адил тусгаарлаад байгаа ажээ.

Монгол Улсад одоогоор коронавирусийн халдварын нэг тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа ч амин үзүүлэлт нь хэвийн байгаа ажээ. Франц улсын иргэнтэй ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гараад байгаа билээ.

А.СҮРЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж