“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу /журмын дэлгэрэнгүйг http://www.legalinfo.mn/ бүртгэж байна.

Бүртгэл: L.chinzorig@num.edu.mn /майл хаягаар заасан бүрдүүлэх материалуудыг PDF, JPEG, PNG хэлбэрээр ирүүлнэ үү./

Жич: Бүртгэлийн материалын эх хувийг 2020.04.01,02-ны өдрүүдэд ажлын цагаар МУИС-ийн хичээлийн 2-р байрны 200 тоотод авах ба заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд бүртгэгдсэнд тооцохгүй болохыг анхаарна уу.

Бүртгэл явагдах хугацаа: 2020.03.09-нөөс 2020.03.24-ний өдрийн 12:30 цаг хүртэл явагдана.

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

  1. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.
  2. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 2020.04.01-ний өдөр 18 нас хүрсэн байна.
  3. “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан цахим хэлбэрээр цэргийн бүртгэлд хамрагдана.

Оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

  • Иргэний үнэмлэх; /хуулбар 2 тал/
  • Оюутны үнэмлэх; /хуулбар/
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /хуулбар/
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх); /хуулбар/
  • Сурлагын дүнгийн хүснэгт, тодорхойлолт; /хуулбар/ СИСИ мэдээллийн системээс зургийг нь авч явуулж болно.
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдлийг бөглөсөн байх /ТАТАХ/ өргөдлийг гараар бөглөн буцаан илгээх
  • Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.

ЖИЧ:  Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлж ирнэ үү.

Эх сурвалж: МУИС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж