Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай “Дэм дэмэндээ" аян өрнүүлж, ард иргэдтэй уулзаж, шаардлагатай нэгэнд нь тусалж байгаа билээ. О.Магнай тусламжийн гараа үе шаттайгаар сунгаж, иргэдэд дулаан хувцас, нүүрс тараажээ. Энэ үйл явдлын зургийг хуваалцсан фэйсбүүк, твитирчид "О.Магнай Налайхын уурхайд нүүрсний амтай болсон юм байхдаа. Шуудай шуудайгаар нь л нүүрс тараагаад байх юм. Эсвэл хэн нэгэн түүнд сонгуулийн сурталчилгааны мөнгө тараасан байх" гэсэн таамаглал дэвшүүлж, халуухан хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.
Д.ЖАГАР