Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өчигдөр/2020.03.11/Осака хотын Эдион арена Осака ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо дөрвөн өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй дөрвөн даваатай явж байгаа бол Какүрюү Ананд гурван даваа нэг унаатай явж байна.
Энэ өдөр 35 нас хүрсэн Хакүхо башёгийн дөрөв дэх өдөр Окиноүми Аюүтитай учраа тааран өрсөлдөгчөө буулган авлаа. Хакүхо дөрвөн даваатай нэг ч унаагүй хаврын башёг үргэлжлүүлж байна. Харин Окиноүми Аюүти өмнөх барилдаандаа Какүрюү Анандтай тааран барилдаж ялагдал хүлээгээд байсан юм.
Какүрюү Ананд башёгийн дөрөв дэх өдөр Такаяасү Акиратай тааран барилдаж ялалт байгуулсан. Ийнхүү Какүрюү Ананд дөрвөн өдрийн дараах байдлаар гурван даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ