БНХАУ-ын ИНЗ-наас талархлын захидал ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ИНЗ-наас талархлын захидал ирүүллээ

БНХАУ-ын ИНЗ-наас талархлын захидал ирүүллээ

БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргааны дарга Фен Зэнглин ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд талархлын захидал ирүүлжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ЭРХЭМ ХҮНДЭТ Л.БЯМБАСҮРЭН ТАНАА

БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргааны зүгээс Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт гүн хүндэтгэл илэрхийлж байна.
Эрхэм Л.Бямбасүрэн танд 2020 оны 2 дугаар сарын 01-ний захидлын хариуг бичиж байна. Юуны өмнө БНХАУ нь COVID-19 халдварт өвчинтэй тэмцэж буй энэ үед Монгол Улсын ИНЕГ-с БНХАУ-ын ИНЗ-д 10,000 амны хаалтыг хандивласан явдалд БНХАУ-ын ИНЗ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Та бүхний бидэнд хандивласан амны хаалтыг эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буй ИНЗ-ны бүсийн төвийн албан хаагчдад тараасныг дуулгахад таатай байна. БНХАУ-ын захиргаа болон ард түмэн COVID-19 халдварт өвчинтэй тэмцэж байна. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд урьдчилан сэргийлэлт хийж халдвар голомтыг хяналтад авч чадсан.

Манай хоёр улс хоорондын агаарын тээврийн үйлчилгээ нь хоёр орны ард иргэд харилцан зорчих болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харамсалтай нь хоёр улсын шууд нислэг COVID-19 халдварт өвчний тархалтаас шалтгаалан түр хугацаанд зогссон. Гэсэн хэдий ч халдварын голомт хяналтад орж, зах зээлийн нөхцөл байдал сайжирсан үед манай хоёр орны агаарын тээвэрлэгчид үйлчилгээгээ сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.

БНХАУ-ын ИНЗ нь хоёр талын агаарын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө дуулгахад таатай байна. Хоёр орны хоорондох агаарын тээврийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд ирэх улиралд түр хугацаагаар цуцлагдсан нислэгтэй холбогдуулан БНХАУ-ын агаарын тээвэрлэгчийн түүхэн слотыг хадгалахыг чин сэтгэлээсээ Монгол Улсын ИНЕГ-с хүсэж байна. Энэ хооронд ИНЗ-ны зүгээс түр хугацаагаар цуцлагдсан нислэгүүдтэй холбогдуулан Монгол Улсын агаарын тээвэрлэгчдийн түүхэн слотыг хадгалах тал дээр анхаарч ажиллана. Мөн БНХАУ руу нислэг үйлдэж байсан дотоодын болон гадаадын агаарын тээвэрлэгчдийг нислэгээ сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор БНХАУ-ын засгийн газар шударга, нээлттэй, ил тод байдлын зарчимд нийцүүлэн БНХАУ болон гадаадын тээвэрлэгчдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Нарийвчилсан мэдээллийг манай веб хуудаснаас авч болно.

БНХАУ нь одоогоор нэг талаас БНХАУ-ын дотор тархаад буй халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бүхий л хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байгаа ба нөгөө талаас БНХАУ нь уушгины хатгалгааны талаар дэлхийн нөхцөл байдлыг сайтар ажиглаж байна. Манай Улсын зүгээс халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтаа сайжруулах чиглэлээр БНХАУ-ын агаарын тээвэрлэгчэд болон нисэх онгоцны буудлуудын хэрэгжүүлж байгаа туршлагыг цаг тухайд нь хуваалцахад бэлэн байгааг дуулгахад таатай байна. Хоёр тал харилцан ойлголцож бэрхшээлийг даван туулж хоёр талын агаарын тээврийн зах зээл хэвийн тогтвортой хөгжихөд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
COVID-19-тэй тэмцэхэд БНХАУ-д туслалцаа үзүүлсэн танай Засгийн газар болон ард иргэдэд дахин нэг удаа баярласнаа илэрхийлж байна. Бидний гүн хүндэтгэлийг хүлээн авна уу.

Хүндэтгэсэн, Фен Зэнглин
Дарга
БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж