Зам тээврийн осол ба III дайн | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зам тээврийн осол ба III дайн

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осол ба III дайн

Жилд зам тээврийн осол, хэрэгт дэлхийн нэг сая 300 мянган хүн өртөж, нэг өдөрт 3500 хүн, 25 секунд тутамд нэг хүн нас бардаг аж. Нас барагсдын тоог онгоцны сүйрэлтэй жишвэл 350 хүний суудалтай 10 онгоц нэг өдөрт сөнөдөг гэсэн үг. Харин Монгол Улсад сүүлийн 15 жилд 70 мянга 722 иргэн зам тээврийн осолд өртөж, 6155 хүн харамсалтайгаар амиа алджээ. Хамгийн сүүлийн баримтыг дурдвал энэ оны эхний 10 сард улсын хэмжээнд 49 хүүхэд зам тээврийн ослоор нас барж, 201 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн юм. Дээрх тоо баримтаас харахад нас барагсдын үхлийн тав дахь шалтгаан нь зам тээврийн осол болжээ. Иймээс энэ осолд өртсөн хохирогсдын тоог жил ирэх бүр нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, осолд өртөгсөд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1993 оноос хойш "Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхийн нийтийн өдөр"-ийг тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын тухайд жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил энэ өдөр ирэх Ням гаригт тохиож байна. Энэ өдрийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас "Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн III дайн" арга хэмжээг зохион байгуулж, тэмдэглэх аж. Дээрх арга хэмжээний хүрээнд ирэх Ням гаригт замын хөдөлгөөнд оролцсон жолооч нар, хэсэг хугацаанд машинаа унтрааж ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх юм. Мөн хонх дуугаргах, зул өргөх, лам нараар ном уншуулах болон лоозон барьж, хүндэтгэлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

Авто замын ослоор хохирогчдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдрийг албан ёсоор тогтоох тухай НҮБ-ын уриалгад хэрхэн хандаж, ямар хариу өгөх нь тухайн улсын замын хөдөлгөөний эрсдэлийг хязгаарлах, зам тээврийн ослын хохирогчдын тоог бууруулах асуудалд хэр зэрэг нухацтай хандаж байна вэ гэдгийг харуулах шалгуур гэж энэ салбарынхан үздэг аж. Гэхдээ Монгол Улсын тухайд тус өдрийг дэмжин тэмдэглэдэг орнуудыг жагсаалтад багтаагүй гэнэ.

17 сая амиа алдагсад, энэ тоо цаашид үргэлжилсээр…

Энэ нь хорих лагерьт үхэгсдээс хоёр дахин их

Солонгосын дайнд үрэгдэгсдээс хоёр дахин их

Энэ бол 17 Вьетнамын дайнтай тэнцэх хохирол

Хиросимагийн үхлээс 130 дахин их

8500 Ольстерийн хохирол

100 жилийн дайныг ганц долоон хоногт

Загалмайтны аян дайны хохирлыг 30 секундийн дотор гэж "Хэн ч зарлаж амжаагүй дэлхийн III дайн" хэмээн Английн яруу найрагч Хиткот Вильямсын "Автогедон" зохиолоос иш татан зам тээврийн ослоор нас барагсдын тоог, зүйрлэн бичсэн байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 122.201.31.160

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

МЖ 2015-11-11 202.9.40.63

Би өглөө бүр босоод аавынхаа зурагны өмнөх хүрдийг эргүүлэнгээ тэр нэгэн жолооч эргэх дохиогоо өгсөн ч болоосой, тэр нэгэн жолооч хурдаа тохируулж явсан болоосой гэж харамсан харамсан боддог, хайран сайхан аав минь дээ

Зочин 2015-11-11 103.57.94.145

бид энэ аюулаас айдаг уу айдаггүй хэнэггүй харамсдаггүйгээсээ л энэ бараг тоог аймшигт дайн сүйрэлтэй жишээд зөвхөн техниктэй харьцдагтайгаа зууралдаж буруутгадаг ч тэрийг гаргахгүй байх хүмүүсийн оролцоог хэн ч хальт яриад өнгөрдөг нь энэ аюул болдог хэрэв болгоомжтой сэрэмжтэй өөрийгөө үнэлбэл ийм тохиолдол бага гарна жолооч талаас бол архи ууссан жолоодлого муугаас гарна гэдгийг бүгд мэддэг ч дүрэм зөрчдөг явах газраа мэдэрдэггүйгээс хүний амь үл ойшоосоноос л гарахыг тоодоггүйн энд нөлөөлдөг тийм

Зочин 2015-11-11 202.9.41.214

Зам тээврийн ослоор өөд болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэе. Ум мааний бад ми хум

zochin 2015-11-11 202.131.225.2

Zamiin tsagdaagiin alba hudulguun l zohitsuulaad darga nart taalagdaad baigaa bolohoos bish ene dainiig zogsooj chadah uu chadlaa yu.

Зочин 2015-11-11 202.131.233.174

Үнэн шүү. Уг нь замын аюулгүй байдлыг хангах нь 1 номерийн зорилго нь баймаар,тэгэхэд замын түгжрэлийг л зохицуулдаг ажилтай болоод байгаа юм.