Өмнөговьд байгалийн аюулт үзэгдэл болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Өмнөговьд байгалийн аюулт үзэгдэл болжээ

Өмнөговь аймгийн нийт нутгаар гуравдугаар сарын 11-ний өдөр цаг агаар муудаж, байгалийн онцгой гамшигт үзэгдэл болжээ. Урьд шөнөөс нь эхэлсэн шороон шуурганы хүч өглөөний 11:00 цагаас улам ихсэж,  12:00 цагт түнэр харанхуй бүрхэн үзэгдэх орчин үгүй болсон гэнэ. Энэ өдөр тус аймгийн зарим газраар салхины хүч 28-34 м/с болон ширүүсч, Булган суманд салхины хүч 40 м/с хүрсэн байна. Аюулт үзэгдлийн улмаас Булган, Ханхонгор, Даланзадгад сумдад дөрвөн байшингийн дээвэр хуурч, Булган сумын Соёлын төвийн дөрвөн цонх хагарсан байна. Даланзадгад хотод 38 айлын хашаа нурж, хоёр айлын гэр шуурганд  дотогшоо цөмөрчээ. Мөн аймгийн Удирдлагын ордны дээврийн 700 м орчим газрын хар цаас, Ноён суманд төмөр дээвэртэй байшингийн долоон ширхэг төмөр дээвэр,  цэцэрлэгийн байшингийн долоон метр хар цаасан дээвэр хуурч унасан байна. Үүнээс гадна ногоон төгөл мод үржүүлгийн газрын хүлэмжийн 90 хувь нь нурсан зэрэг хохирол учирсан" гэж  Аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Харин шороон шуурганаар хүн, мал төөрсөн хохирол гараагүй байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж