Халуурсан польш иргэд суурь өвчтэй байжээ | News.MN

Халуурсан польш иргэд суурь өвчтэй байжээ

Халуурсан польш иргэд суурь өвчтэй байжээ

Халуурсан польш иргэд суурь өвчтэй байжээ

НЭМЭЛТ: Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан байжээ. Тиймээс эмч нар зөвлөгөө өгөөд польш иргэдийг буудалд нь үлдээн, явлаа. Хамгаалалт буугаад байна.


ПОЛЬШИЙН ХОЁР ИРГЭН ХАЛУУРЧ, “ХӨВСГӨЛ НУУР” ЗОЧИД БУУДЛЫГ ХАМГААЛАЛТАД АВЛАА

Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад аваад байна. Тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Энэ дагуу одоо яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гараад байна. “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байна.

COVID-19 халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас өчигдөр /2020.03.11/ ХӨСҮТ-д авчирч эмчилж байна. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоосон нийт 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг өнөөдөр албаныхан мэдээлсэн.

Дашрамд мэдээллэхэд, Польш улсад 31 хүн шинэ коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа бөгөөд гурван хүнийх нь биеийн байдал хүнд байна.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
103
ХарамсалтайХарамсалтай
91
БурууБуруу
31
ТэнэглэлТэнэглэл
29
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
15
ХахаХаха
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж