Японы анхны нисэх онгоц туршилтын нислэгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Японы анхны нисэх онгоц туршилтын нислэгээ хийлээ

 

Япончуудын бүтээсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоц өнөөдөр /XI.11/ туршилтын нислэгээ хийхээр хөөрлөө. “Мицубиши хүнд үйлдвэрлэл” группийн бүтээсэн  Мицубиши орон нутгийн нисэх онгоц (MRJ) Нагояа нисэх буудлаас амжилттай хөөрсөн байна.

 

Орон нутгийн нислэгт ашиглах “MRJ” онгоц нь 35 метр урт, хоёр хөдөлгүүртэй бөгөөд 80 хүний суудалтай байх аж. Японы инженерүүд “MRJ” онгоцыг Бразилийн “Embraer”, Канадын “Bombardier” онгоцнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд зохион бүтээхээр зорьсон байна. Энэ онгоц Японы нисэхийн салбарт шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

 

Япончууд өмнө нь 1962 онд “YS-11” онгоцыг зохион бүтээж байжээ. “Мицубиши” групп дэлхийн II дайны үеийн шилдэг байлдааны онгоц “Мицубиши Зеро” -г бүтээж байсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж