БНСУ-ын их дээд сургуульд суралцах оюутан, сурагч визийн хураамж төлөхгүй | News.MN

БНСУ-ын их дээд сургуульд суралцах оюутан, сурагч визийн хураамж төлөхгүй

БНСУ-ын их дээд сургуульд суралцах оюутан, сурагч визийн хураамж төлөхгүй

БНСУ-ын их дээд сургуульд суралцах оюутан, сурагч визийн хураамж төлөхгүй

БНСУ-ын их дээд сургуульд суралцах, оршин суух үнэмлэхийн хугацаа гуравдугаар сарын 31-ний өдрөөр дуусч байгаа бол Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

Мөн 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар олгохоор болжээ. Тодруулбал, оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж 60 ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны гуравдугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлэх гэнэ.  

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ:

  • Виз мэдүүлэх анкет
  • Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж