Шатахууны үнийг бууруулахыг үүрэг болголоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шатахууны үнийг бууруулахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг бууруулахыг үүрэг болголоо

Хязгаар нутагт шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.

Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд "11-11" төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.

Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд  УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.

Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа  гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 103.26.195.176

аль ч үеийн засгийн газрууд Сайханбилэгийн хэмжээнд хүрч ажиллаж байсныг мэдэхгүй юм маш хүнд үед ажиллаж байгаа мөнгө гэдгийн үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй

дэмжиж байна 2015-11-11 103.26.195.186

Сайханбилэг иймэрхүү шийдвэртэй алхам хийх хэрэгтэй

Маш зөв 2015-11-11 103.26.195.186

Маш сайн байна төр гэж байдаг бол ийм шийдэл хийх ёстой

Зочин 2015-11-11 150.129.142.66

Сайханбилэг зөв ажиллаж байнаа зөв зөв чи хичнээн ***** зүхэл хүртэж байна тэр хэмжээгээрээ зөв явж байгаа юм байна гэж бодоорой өөрт чинь дургүй байгаа гөлөг нүүдийг нүдийг бүлтэр тэл нь ажил

Зоригт 2015-11-11 150.129.142.66

шатхууны үнэ буурах ёстой ганц хөдөө алслагдсан нутагт ч гэхгүй хотод ч буурах ёстой зах зээл өөрөө зохицуулахыг хүлээвэл хойд насандаа үзэх байх дэлхийн зах зээлдээр нефт үнэ нь буураад байхад монголд дээшээ хадаад байдаг хачин тогтолцоо шүү хүний шуналаас л болж байгаа гэхгүй юм бол өөр юунаас гэх юм бэ

Гөлөг 2015-11-11 59.153.115.161

Үнэ буулгахыг чинь Өлзийбүрэн гэж гөлөг мэддэггүй, зах зээл зохицуулдаг юм....

Гончиг 2015-11-11 59.153.115.161

Зүгээр л орхичих, зах зээл, хэрэглэгчид өөрсдөө зохицуулна, битгий хэдэн монопольд үйлчил.....

Монгол 2015-11-11 59.153.115.161

Мөн тэнэгтэх юм аа...Зүгээр л шатахуун, шингэн ба хийн түлшний импортоо чөлөөлчих л дөө...Өөрсдөө шан харамж авах гээд тэр тусгай зөвшөөрөл гэдэг юмаа хэдэн монополиудад өгөөд, тэгээд тэр ГТГ-ын дарга нар нь бензинээ үнэ ярьдгаа болих хэрэгтэй. Энэ чинь зүгээр л худалдаа, арилжаа, худалдааны салбар аль хэдийн чөлөөт зах зээлд шилжиж хувьчлагдсан...Харин ГТГ хэрэв оршин тогтноххор бол хайгуул-олборлолт, боловсруулалт-бүтээн босголт, мэргэжлийн хүний нөөц ярих хэрэгтэй...

Зочин 2015-11-11 150.129.140.52

Дотоодын бензиний савнууд ялангуяа Петровисийн лобби аймаар байгаа юм байна даа. Нөгөө алдарт эх орончид,бие даагчид нар нь хаана байна. Эх орон газар шороо минь гэж матрын нулимс унагах мөртөө энэ сэдвээр яагаад дуугарч чадахгй байна. Ашиггүй ажиллана гээд стратегийн чухал бүтээгдэхүүнийг яагаад гаднаас авсаар байна вэ? Тэгвэл улаан буудайгаа огт тарихаа болиод бас гаднаас бүгдийг нь авдаг бол л доо. Манайд улаан буудайг дэлхийн бусад орноос өндөр өртгөөр таридаг, алдагдлаа тариаланчид улсын төсвөөс урамшуулал нэрээр нөхдөг, завсраар нь тариагүй тариаг тарисан болгож мөнгө хусдаг хэдэн нөхөд байдаг. Улаан буудай,бензин 2лаа л стратегийн чухал бүтээгдэхүүн мөртөө яагаад нэгийг нь орхиод нөгөөг нь явуулаад байна вэ? Бензин нэрэх үйлдвэр барилаа гэхэд манай хамуудад 1рт унац багатай, буюу эсвэл барисны дараа бүрхэг унац харж байхаар бариулахгүй гэсэн лоббины бэлэн юмыг хусчихоод явж байвал биед нь амар л даа. Монголчууд минь ийм л байна. Хариулах00

хохьчин хэн та нарыг 2015-11-11 202.9.41.202

хохьчин хэн та нарыг ардын өмч хөрөнгийг зар гэсэн юм та нар буулгаж чадахгүй гөлөгнүүд

Зочин 2015-11-11 202.21.106.107

үнийг буулгаж өсгөх хэрэггүй шүү буулаа гээд юмны үнэ буурахгүй

Сонгогч 2015-11-11 103.57.95.240

Энэ Сайханбилэг яаг үлгэрт гардаг шиг их олон үүрэг өгөх юмдаа Харамсалтай нь аль нь ч биелэхгүй юм Хөөрхий дөө өөрөө бол их л юм хийгээд байна гэж боддог байхдаа

ИРГЭН 2015-11-11 203.194.118.7

УЛС ДАЯАР ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУЛГААЧ ХУДЛАА ХӨДӨӨ ГЭЖ ШОУДАХАА БОЛЬМООР ЮМ.ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ НЬ АЖЛАА ЭРТХЭН ӨГӨӨЧ.АРД ТҮМЭН ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЭД ДООШОО УНАХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО

Зочин 2015-11-11 43.242.243.29

No no

Нэргүй 2015-11-11 107.170.144.142

Энэ чинь харин сайхан мэдээ байна хурдан хэрэгжээсэй

ССССС 2015-11-11 23.227.175.153

Хөдөө орон нутаг болон УБ хотод ч гэсэн шатахууны үнэ арай л байгаа энэ дээр арга хэмжээ авч байгаа нь үнэхээр зөв

үнэн 2015-11-11 103.26.192.42

өнөөдөр баруун 3 муур завхан бйянхонгорт БЕНЗИН ДТ хотиин үнтэй адилхан болсон одоогиин РНөгч байгаа үнээр тооцолол хиихэд тэхэд та судалгаа хии оиролцоо болро гэх мэт бодрт байдалаас хол хаадуурсан зүйл яариад байна даа

ичих хэрэгтэй 2015-11-11 103.26.192.42

Сайдаа та ичих хэрэгтэй тании өмнөөс би ичиж байна маш энгиин асуудал байхад ингэж булайгаа чирж яан нь вэ муу урвагч нөхөр тархииг чинь угаагаад байгааг мэдэхгүи байна уу

сан***** 2015-11-11 103.26.192.42

сайхан билэг сайдаа та үнхээр жижиг асудалаар хоосон шоу хииж байна би баянөлгиид амдардаг хун үнэ буур 2015-4 сард буулгах боломж байсан юм харамсалтай нь таны өмнө сууж байгаа ГТГ дарга өлзии бурэн чинь энд үнэ хямдруулсан компаиндииг чанаргүи бехзин оруулжирлээ гэж шаргсан энэ эцэстээ мОнопол компаниудиин захиалгаар хиигдсэн юм байна лээ одоо худал яарьж байгаа хунд та хууртаж жинхэнамдарлаас их хол байгаагаа мөн татан буулгах ёстои газарииг яагаад бууруулахгүи байгаа нт их хачирмхлтай юм даа

Зочин 2015-11-11 202.131.7.196

Юун бүчлэл вэ. зөвхөн дэлхийн зах зээлийн ханшийг дагаад л буух ёстой шүү дээ. Сайханбилэг гэж тархи нь ажиллагаа байхгүй нөхөр байна аа даа

Зочин 2015-11-11 202.5.198.200

Монгол улс дэлхиин зах зээлээс гурав дахин өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаа нь .......

ТӨРИЙН АЛБАТАЙ ХОЛБООТОЙ ГАРЫН АВЛАГУУД 2015-11-11 103.229.122.214

1."Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй".Энэ гарын авлагад ҮДГ байгуулах, дүгнэх асуудлаар төсвийн шууд захирагч, нэгжийн дарга-менежер, төрийн албан хаагч гэсэн 3 түвшинд нарийвчилсан зөвлөгөө өгч, гадаад, дотоодын байгууллагын сайн жишээг оруулжээ.Мөн одоо мөрдөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багшийн болон эрүүл мэндийн ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх арга зүйг боловсронгуй болгох талаарх саналыг тусгажээ.Гарын авлагад үр дүнгийн гэрээтэй холбоотой эрх зүйн орчин өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд тэдгээрийг практикт хэрхэн зөв хэрэглэхийг зөвлөж, зарим хууль, эрхийн актын зүйл, заалтыг эхээр нь тусгасан байна. Мөн одоо мөрдөж байгаа үр дүнгийн гэрээний журам, загвар, аргачлалыг бүрэн эхээр нь хавсаргаж, төрийн байгууллага, албан хаагчдаас үр дүнгийн гэрээтэй холбоотой нийтлэг гардаг асуултад хариулт өгчээ.Гарын авлага нь төрийн албан хаагчдаас гадна энэ чиглэлээр сургалт явуулдаг áàãø нар, ñóäëàà÷èä, îþóòíóóäад зориулагдсан байна. 2."Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт".Энэ гарын авлага нь цалин хөлсний бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төсвийн шууд захирагчид, хүний нөөцийн ажилтнууд, нягтлан бодогчид, хуулийн зөвлөх, төрийн болон дотоод аудитын ажилтнууд, сургалт, судалгаа эрхэлдэг хүмүүс, нийт төрийн албан хаагчдад зориулсан хоёр дахь хэвлэл юм.Гарын авлагад шүүгчийн цалин хөлс, татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал, тэтгэвэрт гарсан албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хэрхэн тооцох зэрэг сүүлийн үеийн тулгамдсан асуудлаар мэргэжилтний зөвлөгөө оржээ. 3."Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй". Энэ гарын авлага номыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой. Энэ 3 номыг Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.

Мгл 2015-11-11 103.26.194.149

Одоо л сэрээд жил орчим ард тумэн дэлхиин зах зээлээс гурав дахин ондор унэтэй шатахуун хэрэглэж байгааг олж харж, арга хэмжээ авахдаа хязгаар нутагт бага зэрэг буулгаж болох эсэхииг судал гэнээ. Иим л арчаагуй луйварчин тортой болсон улсдаа бид. Еронхии сайд гуай оюунхорол шиг уйлагнаад л хуурамч царай гаргаад байсан нь муухай байлаа