Гар аргаар хийсэн ариутгагчаас болж түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Гар аргаар хийсэн ариутгагчаас болж түлэгджээ

Гар аргаар хийсэн ариутгагчаас болж түлэгджээ

Нью Жерсигийн нэгэн дэлгүүрт зарагдаж байсан цацдаг гар ариутгагч хүүхдүүдийн арьсыг түлж байсанд тус дэлгүүрийн эзэн, 47 настай Маниша Барадег баривчилжээ.

Тус мужид Covid-19 вирусээс айн сандарсан хүмүүс ариун цэврийн барааны хомсдол үүсгэжээ. Цагдаа нар тус дэлгүүрт зарагдаж байсан үлдсэн гар ариутгагчдыг хурааж авсан байна. Тэрхүү гар аргаар хийсэн гар ариутгагчийг хэрэглэсэн 10 настай гурван хүүхэд, 11 настай нэг хүүгийн гар, хөлийн арьс түлэгджээ.

Уг гар ариутгагчийг хөөсөрдөг ариутгагчийн устай холин дахин савлаж хийсэн гэнэ. Прокуроруудын үзэж буйгаар хөөсөрдөг ариутгагчийн нэгдлүүд устай урвалд орсноор арьс түлэх аюултай бодис үүсгэсэн хэмээн үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: TIME.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж