ҮХ-д өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ҮХ-д өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

ҮХ-д өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа оролцож, ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нухацтай хандах ёстой, буруу хазгай хандвал төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг онцоллоо.

Энэ үеэр Д.Хаянхярваа гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Батбаярт холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг онцлон дурдлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлагчийн хүсэлтээр биш УИХ-ын хүсэлтээр өргөн мэдүүлдэг гэсэн хариу өгчээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас ирүүлсэн албан бичигт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлах үеэс эхлэн эцэслэн батлах бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангаж, иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бодитойгоор олгож, ил тод байдлаар явуулахыг хуульчлан заасан"-ыг онцоллоо.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн бичигтээ уг төсөл нь "Засгийн газар ганцхан Ерөнхий сайд биш учраас парламентын засаглалтай манай орны хувьд Үндсэн хуулийн гол үзэл баримтлалтай зөрчилдөх болно" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ ард нийтийн санал асуулгыг өвлийн хахир хүйтнээр явуулах нь тохиромжгүй, санал асуулгыг "хар машин"-аар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ "Эрх баригчид давчуу хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндэрсэн, засаглалын хямралд орсон, Засгийн газрын нэр хүнд унасан, хариуцлага алдсан, ард түмэн ядуурсан, ажилгүйдэл нүүрлэсэн зэрэг сүүлийн гурван жилд эрх баригчдын явуулсан бодлогын алдаанаас үүдэлтэй хямралыг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна. Эрх баригч намынхан фракц хоорондын зөрчлөөсөө болж улс орноо засаглалын хямралд оруулсан. Болж бүтэхгүй байгаа бүх алдаагаа Үндсэн хуулиас хайх хэрэггүй. Намынхаа дотоод үйл ажиллагаанаас хайх ёстой. УИХ 99 гишүүнтэй болно гэх мэт бэлгэдлийн шинж чанартай тоо төсөлд оруулж ирсэн байна. Өнгөрсөн жил "888 төсөл" гээд шуураад байсан, энэ жил усанд хаясан чулуу шиг алга болсон. Асуудалд ингэж хөнгөн гоомой, судалгаа тооцоогүй хандаж болохгүй" гэлээ.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 103.26.193.116

ЭБЭ 2 ДАХИА ҮХ-Р ОРОЛДОЖ БАЙНА ЭНЭ ХҮН ОДОО ЮУ ВЭЭ

ghjhnb 2015-11-11 202.179.10.150

Даварсаар даварсаар Давгын орон дээр гэгч болох нь одоо байтлаа далан зургаагаа бүр ерэн ес болгоод,хууль зөрчсөн холион бантандаа хориг тавих ерөнхийлөгчгүй болгох санал төлөвлөж,арайчдээ аман хүзүүн дээрээ дэндэнэ гэдэг энэ болох нь,далан зургаан хүнийг тэжээсэн нь багадаад одоо бүр зуун хүн төсөвөөр туйлах нь больдоо,зүгээр бай

Зочин 2015-11-11 202.126.89.143

YX.8.9.99 dandaa bugiin toonuud yvaad bna daa

Мгл 2015-11-11 103.26.194.149

Зааа даа ториин толгойд луйварчдын булэглэл болох нам дагаж олон жил суучихаад, улс орноо суйруулэгсдиин толгойд явдаг этгээдиин шударга дур эсгэн бурах ямар муухай харагддаг юм бэ. Ман ирэх сонгуульд ялах учир тэр уедээ энэ асуудлыг шиидье гэж ярилцаждээ

Зочин 2015-11-11 103.26.193.116

ХОНОЦЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ БИЗДЭЭ

Irgen 2015-11-11 110.3.33.154

Undsen huulid iim hachin oorchlolt oruulahiig ard tumen bid hezeech huleen zovshoorohgui shuu! Haynhyrvaa gishuun zov yri baigaad talarhaj baina.

Зочин 2015-11-11 202.9.40.37

зөв штээ Үндсэн хуульд гар хүрэх хэрэггүй АН хамаг болохгүй муу муухайг Үндсан хууль руу чихэж байгаа нь үнэн АНын фракцуудын дайн л засгийг төрийг улсыг ийм болголлоо

Зочин 2015-11-11 202.179.18.253

Их хурлын гишүүдийн тоог 99 болгож 5- н жилээр сонгогдох төсөл хийж байгааг дэмжиж болохгүй. 76- н ямаа ихдээд байхад 99- н ухна хэнд хэрэгтэй юм к к к к к

Зочин 2015-11-11 202.179.18.253

Их хурлын гишүүдийн тоог 99 болгож 5- н жилээр сонгогдох төсөл хийж байгааг дэмжиж болохгүй. 76- н ямаа ихдээд байхад 99- н ухна хэнд хэрэгтэй юм к к к к к

Зочин 2015-11-11 202.179.18.253

Их хурлын гишүүдийн тоог 99 болгож 5- н жилээр сонгогдох төсөл хийж байгааг дэмжиж болохгүй. 76- н ямаа ихдээд байхад 99- н ухна хэнд хэрэгтэй юм к к к к к