"АН-д орох нь амиа хорлосонтой адилхан гэж ч хэлж байсан" | News.MN

"АН-д орох нь амиа хорлосонтой адилхан гэж ч хэлж байсан"

"АН-д орох нь амиа хорлосонтой адилхан гэж ч хэлж байсан"

"АН-д орох нь амиа хорлосонтой адилхан гэж ч хэлж байсан"

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо /АЭХ/-ны удирдах зөвлөлийн гишүүн, эрх зүйч, судлаач  Л.Болормаатай ярилцлаа.

-ХҮН ӨӨРИЙГӨӨ ОЛЖ ХАРНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ОЛЗ-

-Та олон газрыг богино хугацаанд зорьж, олон ажилд цаг заваа зарцуулж яваа эмэгтэй шиг санагддаг. Өнөөдөр гадны аль нэг оронд явж байна, тун удалгүй эх орныхоо баруун, зүүн хязгаарт оччихсон байх нь олонтаа…?

– Би 2001 онд их сургуулиа төгсөөд төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа ЗДТГ-ын архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Ингээд төрийн байгууллагын ажлыг мэргэжилтэнээс удирдах шат хүртэл 18 жил тасралтгүй хийсэн. Харин сүүлийн хоёр гурван жил миний амьдрал аялал, адал явдлаар дүүрэн өнгөрч байна. Сурах, судлах, танилцах зүйл олон байгаа болохоор таны хэлсэнчлэн гадны орнуудаар, эх орноороо аялж байна. Үүнийхээ хажуугаар МУИС-ийн Хууль зүйн магистрыг өдрөөр 2.5 жилд суралцаж амжилттай төгслөө. АНУ-ын улс төрийн сургалт, БНСУ-ын улс төрчид, хуульчдыг бэлтгэдэг Күүкмины их сургуулийн хүндэт төгсөгч гээд маш олон оюуны хөрөнгө оруулалтыг өөртөө хийж чадсан бүтээлч он жилүүд байлаа.

-Мэдээж хэрэг явсан газар болгоноос хүн шинийг сурч мэдэж нээж илрүүлж явдаг. Таны энэ бүхнээс олдог хамгийн том олз юу вэ?

-Өөрийгөө олсон. Хувь хүн өөрийгөө олж харна, нээнэ гэдэг хамгийн том олз. Би юуны төлөө өдий хүртэл ажилласан, энэ бүхэнд надад бас бусдад юуг өгсөн, цаашдаа би яах ёстой вэ гэдэг бодол шийдлүүд минь олсон олзны нэгээхэн хэсэг юм. Манай улсын өнөөгийн нөхцөл байдал, миний улс төрд орж ирсэн цаг хугацаа, нийгмийн байдал илүү их цагийг энэ салбарт зарцуулахыг шаардаж байна шүү дээ.

-Та орон нутагт хүний эрхийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж нийгмийн асуудлуудын бодит байдлыг мэдэрч  судалж ажилласан хүн. Энэ ч бас том олз байх?

-Аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн байхдаа хүнийхээ төлөө л гүйдэг, иргэдэд төвөг удахгүй асуудлыг нь сонсож, өдөр бүр иргэдтэй уулзаж зөвлөгөө өгдөг байсан.Ажиглаад байхад иргэд мэдээлэлгүйгээсээ болж эрх нь зөрчигддөг, тухайн асуудлаараа  хаана хандахаа мэдэхгүйгээс болж хугацаа алдаж хохирсон байдаг. Хажуугаар нь би хүний эрх, төсвийн ил тод нээлттэй байдал, эмэгтэйчүүд  ба жендер,  хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүд дээр фокуслаж ажиллаж ирсэн. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүний эрх чадавхийг хөгжүүлэх төслийн хүрээнд орон нутагт хүний эрхийн төлөв байдлын суурь судалгаануудыг хийсэн нь цаашдын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх суурь үндэс нь болсон юм.

– Нийгмийн салбар бүрийг ингэж эд эсээрээ мэдэрсэн хүнд улмаар шийдлүүд бий болдог байх?

– Шийдэл гэхээсээ илүүтэй төсөл хөтөлбөрийн баримт мэдээлэл нь салбар бүрдээ хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Үр дүнд нь ЕБС-ийн үдийн цай хөтөлбөр, төрийн алба хаагчдыг улс төрөөс ангид байлгах, төрийн албаны техник хэрэгслийг сонгуульд ашиглахыг хориглох, УИХ-ын гишүүдийн тойрогт төсөвлөсөн мөнгийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, тендер буюу төрийн бараа үйлчилгээ худалдан авахад худалдан авах ажиллагаа бүрт үнэлгээний хороо байгуулагдан ажиллах болсон гэх мэтээр дурьдвал олон сайн үр дагавар бий болсон. Мөн олон жил царцсан жендерийн тухай хуулийг батлуулахад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран лобби хийж хөдөлгөөнд оруулсан.  Орон нутгийн хөгжилд хариуцлагатай уул уурхайг бий болгохоор шат дараалсан ажлууд зохион байгуулж хамгийн сүүлд нь “Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачлага”  форумыг Говь-Алтай аймагт  зохион байгуулсан гэх мэтээр олон зүйл бий.

-Цаасан дээр асуудал  жагсаан бичиж, индэр дээрээс шийдэл ярьдаг хөрсгүй, практикгүй удирдагчид олширч сөрөг үр дагавар нь шат шатанд гарч  байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Зарим тохиолдлуудад санал нийлнэ. Жишээ нь, сонгууль дөхөхөөр хөдөө орон нутаг, аймаг, сумандаа хайртай хүмүүс олширдог. Тэд асуудал, бодит нөхцөл байдлаа мэдэхгүй учраас юу хийдэг вэ гэхээр элдэв найр, наадам, даншиг, тахилга бэлэг хадаг тарааж байна. Үнийгээ тэр горилогч иргэдэд таниулж хэр бяр чадалтайгаа харуулж байна гэсэн хоцрогдсон хандлага юм. Энэ нь нэлээн хоцрогдсон арга барил л даа. Орон нутагт тулгамдсан асуудлаа мэддэг хүн хөндлөнгөөс харахад тэр их мөнгөөр тухайн газар нутагт хийчих ажил, шийдчих асуудал зөндөө бий. Хот хөдөөгийн ялгаа байгаа ч гэсэн орон нутагт амьдарч байгаа иргэд найр наадам, бэлэг сэлт гэхээс илүү орон нутгийн хөгжлийн зөв бодлого, төлөвлөлтийг илүү их хүсэн хүлээж байгааг огт олж харахгүй байна.

– Гэтэл яг үнэндээ хөрсөн дээр юу болж байна?

-Нүүдлийн соёл иргэншлийг суурин соёлтой хослуулах цаг аль хэдийн болсон. Сумын ой болоход 90 настай байшингаа л будаж, түүнтэй чацуу жорлонгоо  хэрэглэж байна. Яагаад вэ гэхээр зөв бодлого, зөв төлөвлөлт огт байхгүй учраас. Орон нутагт өнөөдөр ажлын байр, бизнесийн таатай орчин алга. Эрх мэдэлтнүүд нэг, хоёр, хэсэг бүлэг ч  гэсэн хүний амьдралыг өөрчлөхийн төлөө сэтгэл гаргахгүй байгаад  хамгийн их эмзэглэдэг. Өөрөөр хэлбэл иргэд төрсөн нутаг усандаа ажиллаж амьдарч байгаагаараа  хохирох ёсгүй. Яг энэ  асуудлуудыг шийдэх цаг нь болсон. Маш бага зардлаар шийдчихсэн бодит жишээ Дундговийн Гурвансайхан сум байна. Одоо Завхан аймгийн Алдархаан сум  шийдээд явж байна. Өнгөрсөн намар би УИХ-ын гишүүн З. Нарантуяатай  явж үйл явцтай нь танилцсан. Алдархаан сумын 160 мянгат малчин уулзаж зөвлөлдөөд нэг өдрийн дотор 100 сая төгрөг босгохыг би өөрийн нүдээр харлаа. Сумандаа сайхан амьдрахын тулд иргэд нь өөрсдөө хөдөлж байна. Орон нутагт амьдарч байгаа иргэдийг зөв мэдээллээр хангаж нэгдсэн нэг ойлголтод хүргэхэд хөгжил шийдэл ойрхон байгааг олж харсан. Дээрээс нь мэдээж төр засгийн оновчтой, цогц бодлого, дэмжлэг хэрэгтэй.

-НАДАД АРДЧИЛСАН НАМААС ӨӨР СОНГОЛТ БАЙГААГҮЙ-

-Улс төрийг та сонирхохгүй ч улс төр таныг сонирхоно гэж нэг үг бий.  Магадгүй таны замнал ийм байж болох …?

-Говь-Алтай аймгийнхаа нийгэм, эдийн засагт тулгамдсан олон сэдэв дээр ажиллаж байхдаа 2007 оноос хойш шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо чухал шаардлагатайг мэдэрч, манлайлагч эмэгтэйчүүдийг нам харгалзахгүй бэлдсэн. Өөрөө ч давхар бэлтгэгдэж эхэлсэн.  Хүний эрхийн чиглэлээр олон асуудлыг олон талаас нь судалж, бодитоор мэдэрч, улс төрд хэзээ ч орохгүй гэсэн бодол маань өөрчлөгдсөн.  Тиймээс төрийн захиргааны ажлаасаа гарах өргөдлөө өгөөд улс төрийн сонголт хийсэн. Надад АН-аас өөр сонголт байгаагүй. Тэр үед хамтран ажиллаж байсан настай эгч нар МАН-ын голдуу хүмүүс байсан  “ Чи ийм мундаг эмэгтэй байж АН-д орж амиа хорлолоо доо. Аймагт нэг ч удаа ялж үзээгүй нам шүү дээ” гэж  хэлж байсан. Харин надад яг тэр үед яагаад ялуулж болохгүй гэсэн бодол төрсөн.

-Тэгээд …?

-Тэгээд яахав,  орон нутгийн дахин сонгууль 2014 онд болж  АН ялсан/инээв/ 2013 онд намд элсэж, АН-ын Говь-Алтай аймгийн намын хэрэг эрхлэх газрын даргаар сонгогдсон. 2014 онд орон нутгийн нөхөн сонгуульд амжилттай оролцож аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчийн тоог нэмэгдүүлж дөрвөн  эмэгтэйн  нэгээр сонгогдож байлаа.  АН анх удаа ялалт байгуулж, засаг барихаар болсон. Хоёрхон жил засаглахад соц-нийгмийн үеэс хойш хийгээгүй бүтээн байгуулалтыг манай багийн залуус Чингис, Самурай бондноос мөнгө авахгүйгээр орон нутгийн нөөц хөрөнгөөрөө хийж гүйцэтгэсэн нь бахархалтай санагддаг.   Харин 2016 онд ялагдсан даа /инээв/  Ардчилсан нам 2020 оны сонгуульд алдаан дээрээ суралцаж зөв хүмүүсээ нэр дэвшүүлж бүх шатанд ардчилсан төлөөлөлтэй болж,  орон нутгийн хөгжлийн жишиг аймаг болох  цаг мөч их ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байгаа.

– Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа юу хийсэн вэ?

– Тухайн үед намайг ИТХ-ын төлөөлөгч байж ажлын албаны дарга хийлээ гээд сөрөг хүчин шүүмжилдэг байсан.  20 16 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хорооны даргаар ажиллах болоод төлөөлөгчөөсөө сайн дураараа чөлөөлөгдөж байсан. ИТХ бол аймгийн бодлого тодорхойлодог байгууллага. Биднийг засаглаж байх үед аймгийн ИТХ-ын жилд найман удаа хуралддаг, тэргүүлэгчид долоо хоногийн Пүрэв гаригт тогтмол хуралдаж тэр хэмжээгээр аймгийн ажил их урагштай явдаг байсан. Одоогийн засаглаж байгаа ИТХ маань жилд нэг удаа хуралддаг гэж сонссон. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд жилд хоёроос доошгүй удаа хуралдана гэж заасан байдаг. Олон хуралдвал дарга нар нь уначих гээд аймгийн ажил урагшаа явдаггүй сандал суудал хөөцөлдсөөр байгаад дөрвөн жилийг ардаа үджээ. Цаг хугацаа хурдан юм.

-Улс төрд ялах бас ялагдах мэдрэмж ямар вэ? 

– Ялахад хүмүүс их хүрээлдэг. Ялагдахад бүгд зугатаана. Яг л сэтгэл зүрх, үнэтэй зүйлтэй хүмүүс нь л үлддэг цаашаа явдаг. Амьдрал баян шүү дээ

-МАНАЙ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ, ЗАРЧИМ НЬ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ-

-Та одоо юуг мөрөөдөж зорьж явна вэ?

– Манай улсын хөгжлийн суурь гол зарчим нь орон нутгийн хөгжил гэж би боддог. Монгол улсын иргэдийн таль хувь нь яагаад энэ дөрвөн уулынхаа дунд өдөржин түгжрээд, нервтээд амьдраад байна вэ гэхээр хүмүүсийн хэрэгцээт зүйл, хэрэгтэй орчин ганцхан Улаанбаатар хотод л байна гэсэн үг. Тэгвэл орон нутаг аймаг бүрт жижигхэн ч гэсэн цогц “Улаанбаатар”-ыг бий болгочихвол хүссэн хүсээгүй энэ их түгжрэл байхгүй болно.

-Мэдээж танд энэ талаар бас л олон шийдэл байгаа байх?

-Орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэх гарц шийдэл маш энгийн. Зөв сайн төлөвлөлт зохион байгуулалт тэнд амьдарч байгаа иргэдийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Наад захын жишээ нь татварын бодлогоор дэмжиж болно. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх. Орон нутгийг газар нутгийнх нь хувьд бүсчилж түүн дээрээ хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын төрөлжсөн үйлдвэр байгуулж, байршлаар нь ангилна. Жишээ нь Говь-Алтай аймаг газар нутгийн байршлаараа баруун бүсэд ордог. Энд махны үйлдвэртэй байхад зэргэлдээ аймгуудынхаа мал махыг боловсруулах, Завхан аймаг ноосны үйлдвэртэй бол баруун аймгууд тэнд ноосоо нийлүүлэх, Ховд цемэнтийн үйлдвэртэй бол бусад аймгуудаа цементээр хангачихна. Аялал жуулчлалыг байгалийн үзэсгэлэнт газар бүрт түшиглэн хөгжүүлэх асуудал. Манай аймгийн Цогт сумын  ЭЭЖ ХАЙРХАН уул аймгийн төвөөсөө 300 км зайтай, хүмүүс олноороо зорьж очдог. Явж явж очно, ямар ч үйлчилгээ байхгүй эзгүй хээр газар баахан хог хаяж явцгаадаг. Жаахан ч гэсэн бүтээн байгуулалт хийчихэд жуулчдын хандлага шал өөр болно.  Энэ мэтээр орон нутагт нийгмийн салбар бүрт өөрчлөлт шинэчлэлтийг зөв бодлогоор дэмжин хийх шаардлагатай. Энэ бүхэнд орон нутгийн иргэн бүрийн хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье. ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг  төр зөв чиглүүлж,  хүндээ хүрсэн бол өнөөдөр бодит байдал арай л өөр байх байсан.

– Энд иргэд мэдээлэл муутай гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн гар урт байгаагийн бодит жишээ юм?

– Ер нь манай иргэд яг өөрт хэрэгтэй, амьдралд нь дэм тустай, үүрэгтэй тийм мэдээллүүдээс маш хол, сураггүй явдаг. Тийм ч учраас ЖДҮ зээл ямар зорилготой, хэзээнээс хэрхэн олгож ирснийг анзаардаг ч үгүй, сонирхдог ч үгүй явж ирсэн. Монгол улсын Засгийн газраас сум, суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхийн төлөө гэсэн уриатайгаар 2009 оны 178 дугаар тогтоолоор “Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл”-ийг батлан, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжих зориулалтаар аймаг бүрт ЖДҮ зориулалтаар жилд 500 сая төгрөгийг улсын төсвөөс олгож эхэлсэн байна. Гэтэл та бодоод үз дээ,  2009 оноос хойш манай улсын аль аймаг, суманд хэд хичнээн үйлдвэрүүд байна вэ. Бүхэл бүтэн 10 жил өнгөрөхөд улсын хэмжээнд 10 үйлдвэр байна уу, үгүй юу. Манай төрийн өндөрлөгт буй улс төрчид өөрсдөө тэр санг хоосолчихсон. Уг нь ЖДҮ-ийг дэмжих зээлийн талаар иргэдийг мэдлэгжүүлж сургаад, санхүүжүүлээд, үйлдвэржүүлснээр иргэн чинээлэг хангалуун амьдрах  орчин нөхцлийг бүрдэх байсан юм. Гэтэл эсрэгээрээ улс төрчдийн мөнгө угаах хэрэгсэл болж хувирсан. Тэгэхээр энэ мэт асуудлууд дээр төрийн эрхийн хариуцлагагүй байдал, иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын хараа хяналт маш сул байна.

– Танд орон нутгийг хөгжлийн талаарх асуудал, шийдэл, гарц бүгд байгаа юм байна. Танд амжилт хүсье. Энэ бүхнийг хамгийн энгийнээр товчхон хэлж өгөөч гэвэл?

– Орон нутгийн хөгжлийн суурь гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд л төрийн зөв оновчтой бодлого шийдвэрүүд хэрэгтэй. Нэгдүгээрт, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбарууд зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх. Хоёрдугаарт, нутгийн удирдлагын зөв менежмент, эдийн засаг, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж орон нутгийн бие даасан байдлыг хангах. Гуравдугаарт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, иргэдийн орлогын өөр эх үүсвэр өрх бүр үйлдвэрлэгч болгох хэрэгтэй. Эдгээр гурван асуудлыг төр зөв оновчтой чиглүүлэж хэрэгжүүлэх. Мөн дээр нь хүний хөгжлийн цогц бодлого боловруулах, хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн цалинг арай илүү олгох ч юмуу. Говийн бүсийн нэмэгдэл гэж ерээд оноос хойш яриад огт шийддэггүй яваад байдаг асуудлыг одоо шийдвэрлэх хэрэгтэй. Уг асуудлыг бүсчилсэн хөгжлийн цогц бодлогодоо тусгаад шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. Бүсүүдэд том том үйлдвэрүүдийг зоригтой байгуулах хэрэгтэй. Манай эрх баригчид гадаадаас их хэмжээний зээл тусламж аваад иргэдийн өнөө маргаашийн хэрэгцээг хангах халамжийн бодлого явуулж байгаа нь учир дутагдалтай байна.  Орон нутагт үйлдвэржилт нэмэгдсэнээр эдийн засаг сайжирч иргэн бүр ажилтай орлоготой болж УБ хот маань түгжирэлгүй хөдөө, хотын ялгаа арилж Монгол улс 21 хоттой болох нөхцөл бүрдэнэ.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

107 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АН-ын Гишүүн 2020-03-12 66.181.184.134

Суурь судалгаа гэж ямар түвшний судалгааг хэлдгийг энэ хөөрхий хүүхэн мэддэг болов уу. Одоо тэнэг амьтад цэцэн үг их цээжилдэг, бас эвлүүлээд сүрхий ярилцлага өгдөг болж дээ. Алтайхан бол харин Болормаагийнхаа хэн болохыг маш сайн мэднэ дээ. Улаанбаатарт улс төр хийвэл харин гараад ирж мэдэх хүн шүү.

Avatar

Иргэн 2020-03-12 192.82.75.121

Ардчилсан хүчнийхэн шинийг сэдэж,бүтээхийг хүсдэгАрдын намынханихийг авч завшихыг хүсдэг.
Хандлага нь зөв байна.хардлагыг итгэлтэй хамт. Тээж явцгаая

Avatar

зочин 2020-03-12 202.55.188.44

Мөрөөдөл биелэх байлгүй дээ. Тэгэж байгаад нэг том дарга болж хагартлаа баяжих өдөр ирэх байлгүй. Харин мундаг манлайлагч болж үүрд дурсагдана гэвэл худлаа. 100 жилийн дараа гэхэд одооны амьд байгаа хүмүүс бүгд өөд болчих байлгүй.

Avatar

Ганчимэг 2020-03-12 66.181.178.188

Алтайд хүний эрхийн Болормаа гэдгээр нь сайн танина сүүлд намд орсон юм байна. НҮБ -ын хөгжлийн хөтөлбөр, Нээллтэй нийгэм форум, АНУ-Азийн сан, Канад сан, Дэлхийн банкны нэлээн хэд хэдэн хүний эрхийг хамгаалах олон төслүүдийг хэрэгжүүлсэн заримыг нь дурдаагүй байна. Мундаг эмэгтэй гэдгээр нь мэднэ. Орон нутагтаа төдийгүй баруун бүстээ алдар цуутай манлайлагч эмэгтэй гэдгээр нь мэднэ ээ амжилт хүсье. Зөв өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Аль ч намд ховор ийм эмэгтэй шүү ахин амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-03-12 122.201.31.32

Маш зөв хүмүүжилтэй гайхамшигтай эмэгтэй байна. УИХ д байвал таарах бөгөөд жинхэнэ эх оронч мундаг бүсгүйг дэмжиж байна. Дайрч доромжлохоос битгий цуц улам эрч хүчтэй бай. Жингийн цуваа хөвөрч л байдаг жингэр нохой хуцаж л байдаг юм даа бүү тоо

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Sain gots humuujiltei huuhen shuu bayar hurgeyy

Avatar

Зочин 2020-03-12 122.201.31.32

Энд ардчилсан нам түүний удирдлагыг хэлэх хэлэхгүй муу үгээр дайран доромжилж бахаа хангаж байгаа галзуу сэтгэцийн өвчтэй хүмүүс сэтгэгдэл гэгчээ эрээчсэнийг битгий анхаар бүү бууж өг. Эрх чөлөө эд хөрөнгөтэй болохыг чинь ардчилсан нам манлайлан бий болгосон юм шүү. Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр ардчилалын буяныг цусалж цусалчихаад эргээд нохой мэт зууж дайрч давшлах нь солиорлын гоц шинж шүү

Avatar

Сахиус 2020-03-12 192.82.75.144

Эгч нарынхаа үгэнд оож байхгүй том тллгой гаргахаар амьдоал чинь ингээ эмэгнэлтэй дуус ч байгаа юм дах амиа хорлосонтой адилхан болжээ АН дахиж хэзээ ч гарахгүй том толгой гаргасан бна тухай үедээ Эбэ Бат үүл Сайханбилэг гээд танай лидрүүд юу хийснийг сонсоо байлгүй

Avatar

зочин 2020-03-12 103.26.193.124

Энэ хэцүү үед намынхныхаа хийж байгаа үйлдэл ярьж байгаа яриаг нэг анзаар даа. Эвлээд гамшигийг давая гэх юм байхгүй дандаа муулах үгүйсгэх хутган үймүүлэх юм л хийгээд байгаа биз дээ Тэхээр та нарын хэн болох нь тодорхой Гоё юм яриад хэрэггүй

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.118

Хүн алчихсан а.уурчин Эрдэнээсээ салж чадаагүй байж Ардчилал гэж донгоох о нь утгагүй

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.118

а******н Эрдэнээсээ салж чадахгүй байж ардчилал ярих нь хөгийн л байна даа.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.186.244

bi todhon sanay baina ene zaluu bayanhongor galuut sum geel baihgui sum-iin tuhai yariad baidin. galuut sum ukrain ulsiin maldab-tai hil zalgaa nutag baihgui yu. manai Chuka eniig sain medne.

Avatar

Хл 2020-03-12 192.82.67.246

Энэ чинь тэгээд Монгол улсад ямар гавьяа байгуулсан вирус вэ

Avatar

итгэл 2020-03-12 64.119.16.20

Яаж мөнгөжөө бэ тэр нь л сонин бна.

Avatar

Иргэн 2020-03-12 66.181.184.134

Улаан мөнгөгүй залилангийн тулам.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.178.172

Ардчилсан намын нэр барьсан хулгайч нар байхад гарахгүй ээ.Энэ хулгайч нараас болж жирийн сайхан гишүүн болчих хүмүүс сонгуулиар сонгогдохгүй бололтой . Нам доторх хулгайч нараа залуусаа цэвэрлээч.

Avatar

тодруулга 2020-03-12 202.179.31.105

күүкмин гэдэг сургууль чинь мүүнчидийг бэтгэдэг гэж сонссон

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.14

Манай нутагт ийм хогын хүүхэн бас байдгаа ха ха

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Goy huuhen ataarhahaad turanhai miss huuheniig hurtel buduun targan gahai bolgono ta nar. Hudulmur bish Har PRchid

Avatar

Зочин 2020-03-12 66.181.181.141

Hen gedgiin ni medehgui saikhan tria, gangsn huvtsanaas haraad mundag emegrei geed bna ! Naadhiig chin ymar har hel amtai, bohir PR chin, hovni hutguur gedgiig aimagt bugd meddeg bolohoor yaj reklamdaad ch garahgui ee. AN-d Altaid devshvvleh hvn bhgui ystoi l sanal huvaah gj ner tudii ene hvvhniig ashiglah gej bga

Avatar

Ah duus ni bas ataarhuu 2020-03-12 64.119.19.189

Chi Ardiin namiin hutguurchin biee unelegch u? Aygui bol nuhur ni bas biee unelegchh

Avatar

Ж.Онгар 2020-03-12 202.179.31.23

Мундагн залуу, ийм сэтгэлгээтэй эмэгтэйчүүд орон нутгаас сонгогдож УИХ-д суух бол ард иргэдэд мөн ч тустай, зөв замаа сонгожээ. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье ГА-г нэг цэнхэрдүүлж өгөөч

Avatar

Зочин 2020-03-12 202.9.46.193

Нүдээ нээсэн хүмүүс АН,д орж ажилладаг ,нүдээ аньсан чихээ бөглөсөн хүмүүсийг МАН татаж авч улаан хамгаалагчаар болгоод сүүлд нь хонгилоор оо оруулдаг

Avatar

Зочин 2020-03-12 192.82.64.251

АН д орвол амиа хорлох биш амьдралаа ур удмаа хорлоно тэр бузруудтай
Одоогийн залуусд ямар узэл баримтлал гэж байх биш зугээр л аль боломж ашиг харж байгаа нь л инээдтэй
Нам гэдэг узэл баримтлалаар сонгогдоно гэдгээ ч мэдэхгуй оркууд

Avatar

Zochin 2020-03-12 64.119.19.189

Hudulmurch zaluuchuud bugdeeree bolomj suwegchilj amidarch baina Za yu. Zalhuuu nuhduud ni sain ah egch sponsor haigaad tetguuleed ywj baigaa

Avatar

Зочин 2020-03-12 139.5.219.92

Ардчилсан намыг дагавал архичин болно

Avatar

ЗОЧИН 2020-03-12 122.201.31.55

ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ ЯЛСАН ТАЛ РУУ УРВАЖ ШАРАВДАГГҮЙ ЯГ ИЙМ Л БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНҮҮД НАМ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЭД БАЙГАА УЛААН ЦУСНУУДААС ДЭВШИЖ ГАРЧ ИРЖ БАЙЖ НАМ НЬ Ч УЛС ОРОН Ч ХӨГЖИНӨ ШҮҮ. ИХ ЗӨВ ЯРИАТАЙ БҮСГҮЙ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Уншигч 2020-03-12 139.5.216.152

Тонхилоос МАХН-ын гишүүн гээд л доголон Эрдэнэбатыг дагаж аймгийн захиргаанд ирсэн хүүхэн. Ардын намын үнэнч зүтгэлтэн гээд Оюунхорол энэ тэрийг дагаад салдаггүй байснаа нэг мэдэхэд л АН болсон, маш явдалтай хүүхэн.

Avatar

Ан 2020-03-12 202.9.40.41

Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн үү? Хүнд таалагдах гэж хувцасаараа хүнийг татадгүй юм. Энэ эмэгтэй ер таалагдсангүй.

Avatar

Зочин 2020-03-12 176.63.29.127

за яахав дээ харваас хямдавтар хэдэн эрээн юм өмсөж л байг л даа

Avatar

Зочин 2020-03-12 202.9.40.116

Эгч нарынхаа үгийг дагах байсан гэдгээ удахгүй мэднээ. АН дагавал шууд дарга болно, их мөнгөтэй хөрөнгөтэй болно гэж бодсон байна. Их л андуурч байна даа. АН бол ард түиэнд нэр хүндээ барсан уг намд элссэн хүмүүс нь ямар хүмүүс байсныг ард түмэн мэддэг болсон. АН бол хагарч бутарч байгаа нам. Угаасаа ч өөр үзэл бодолтой 4-5 намын нөхөд албан тушаалын төлөө гэсэн эцсийн зорилготой нийлж АН-ыг байгуулсан түүхтэйг бүгд мэднэ

Avatar

ЗОЧИН 2020-03-12 122.201.31.55

ха ха эгч нарыгаа дагаад энэ улс орноо МАНгардуулаал явж байх байсан уу чиний бодлоор. чиний хажууд үзэл бодолдоо тууштай цэцтэй мундаг бүсгүй байна.

Avatar

АЯА 2020-03-12 66.181.176.215

АН АНХДАГЧУУД БҮГД УЛС ЭХ ОРНОО ХУДАЛДААД БАЯЖААД ПОМЕШЕКУУД БОЛООД ГАДААДАД ЗУГАТАЖ АМЬДАРЧ БН.УЛС ОРНЫГ МИНЬ ЦѲЛМѲЖ ГҮЙЦЭХ НЬ.2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЯМАР ЭДИЙН ЗАСАГТАЙ БАЙЛАА, ЦАЛИНГААЧ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ БАЙСНАА МАРТЧИХ ЮМАА. ЭНЭ ЗАЛУУ ЭМЭГТЭЙ ИХ САНАЖ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМУУ.

Avatar

Зочин 2020-03-12 103.212.118.81

Зөв сонголт хийжээ маныг бодход ан нам их оронч нам амжилт

Avatar

Нямсүрэн 2020-03-12 66.181.188.162

Эрдэнэ вангийн хувийн намд ороод хөөрөөд байгаа юм уу! Хаха

Avatar

САРТУУЛ 2020-03-12 103.240.241.110

ГОВЬ-АЛТАЙГ ТАРААГААД СУМ ТАСДАЖ АВСАН АЙМГУУДАД НЬ ӨГСӨН ДЭЭР ЗАВХАНЫХАН ЖАРГАЛАН, БАЯН-УУЛ, ХӨХ МОРЬТ ТАЙШИР НУТГАА БУЦААЖ ӨГӨХГҮЙ БОЛ ЗАВХАН ГОЛЫХОО УСЫГ БООХОД Л ХАТАЖ ҮХНЭ Ш ТЭЭ?ДЭЭРХ СУМД ЗАВХАНЫ НААДАМД Л ОЧДОГООС АЛТАЙН НААДМЫГ ТООДОГГҮЙ Ш ТЭЭ

Avatar

Алтайн иргэн 2020-03-12 66.181.185.172

Zcccccc.Энэ хүүхэнээр яадаг юм.Ямар ч чадалгүй.Нам дагаж солиорсон хүүхэн.Юун дээгүүр сэвдэг шар бэ

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.84

BI 60 GARCH YWNA ALI N SN GEHUU SAINTAI MUUTAI BDAG NADIIG BAGA BAIHAD 1 NAM BSAN BID UG HELEH ERHGUI BLA ODO PES GEECH UMAAR HELEH UGNIIHEE UCHRIIG MEDEHGUI BUGD TAARSAN BUHNEE MUU HELNE ENE BOL ERDUU BOLOWSROLGUI BUGUUD AJIL N BAGADSAN ULS YRIDAG UG TUR GEECH UM N TUR SHIGEE AJILAAD IRGEDEE AJILTAI BOLGOOD UGUHUUR ED HEL AM N HUGJSUN HERUULCH BOLOHGUI 2 NAM IRGEDEE HUWAAGAAD AWSAN TEGEED IRGED N TALTSAAD HERUUL HIINE HEND ASHIGTAI UM HERUUL HIIJ BGA IRGED UURSDUU ENE NAMIIN IDESH BOLJ BNA

Avatar

Зочин 2020-03-12 202.9.46.39

Өөрийгөө л их магтсан хүн 2012 онд АН маш их онгирч маш их мөнгө идэж төрийн албыг төрлийн алба болгож маш алдаа хийсэн дээ чи нам дагаж далдганаж бснаас өөрөөр явбал зүгээр биш үү бас нэг далганаж бгаад гишүүн болчих санаатай ай

Avatar

ЗОЧИН 2020-03-12 122.201.31.55

Одоо тэгээд МАН төрийн албыг их сайн авч явж байна гэх гээ юу? Сандал суудлаа л булаацалдаад сүүлдээ бүр хүн амины хэрэг тариад л явж байгаа биз дээ.

Avatar

dd 2020-03-12 66.181.189.250

chamaig huhuulen demjij bn aaa, ardchilsan namd orsond Bah melkhii bayangoliin vangaas hahaha

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-12 202.9.46.112

ажилийг бол хийчихээр л эмэгтэй юм даанч буруу замаар орждээ хөөрхий,, АНын хулхинууд биеийг нь ч чадварийг нь ашиглачихаад Гүндалайн хэлдгээр хэрэглэсэн гондом шиг л хог дээр шиднэ дээ Хөөрхий энэ хүүхэн эртхэн шиг сонгуулиас өмнө МАН ыг бараадаад авбал ч залуу хүнд ирээдүйдээ хэрэгтэйдээ

Avatar

Би Монгол 2020-03-12 202.9.47.11

.УИХ дээр орж бэлжих санаатай нөхөр л байна.

Avatar

nergui 2020-03-12 192.82.67.112

хүнийг нь муулах биш ярьж байгаа зүйлд нь анхаарлаа хандуубал. Би нэлээд зүйл ойлгоод авчихлаа

Avatar

Зочин 2020-03-12 202.126.88.148

Бусдыг дуурайсан хуулбарласан, өөрийгөө магтсан, намдаа 5 хүрэхгүй жил зүтгэсэн ийм хүмүүс их хуралд дэвшлээ юу? Бид яасан их оюуны хоочролд ороо вэ?

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.95

ГАА Амгаланбаатараас хойш дампурч гүйцлээ
Та нар сайн ажиллаж байжээ

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.14

сэтгэцийн асуудлаа яах вэ

Avatar

Зочин 2020-03-12 192.82.75.187

АН-ЫГ ТЭГЭЖ МУУХАЙГААР ХЭЛЖ БАЙСАН ХҮН ГЭВ ГЭНЭТ ТӨРӨЛ АРИЛЖИЖ АН-ЫН УЛААН ХУВЬСГАЛЧ БОЛНО ГЭДЭГ ГЕННИСИЙН НОМОНД ОРОХООР РЕКОРД БОЛЖЭЭ. ЯГ Л ХАМЕЛОН ШИГ. ТӨРИЙН АЛБА ИЙМ Л ХОЁР НҮҮРТ УРВАГЧДААС ХАМГИЙН ИХ БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

мийгаа 2020-03-12 66.181.161.22

Алсыг харж чаддаг,дүгнэлт хийж чаддаг хүн чамд зөв зүйл хэлж байжээ. Одоо ан-д луйварчин дарга,дахиж сэхэхгүй болсон нэр хүнд,эх орноо худалдаад зугтаж бултаж яваа сүгнүүдээс өөр юу байна?

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Ardchilal baina shudee. Olon hun buteesen shudeee

Avatar

Haha 2020-03-12 64.119.19.189

Saihan bietei saihan uzesgelen goo Uragshaaa!!

Avatar

Дол 2020-03-12 64.119.19.189

Мундаг эмэгтэй Ан ч Сайн.

Avatar

Амиа хорлогч 2020-03-12 202.9.46.179

Нөгөө "ямар их юм асуудгийн нэг л юм асуудаа"-ийн стилл байна шдээ

Avatar

Найдвар 2020-03-12 59.153.113.99

Авилгал,хээл хахууль,луйвар үүрлэсэн намд орчихоод ямарч тэмцэлгүй уусаж нэгэн даган баясагч болчихвол тжгээд сайхан бүсгүйн амь амьдрал дууслаа л гэсэн үгээ!! Эхлээд хулгай,луйврын үлгэр жишээ болсон дарга эрдэнээгээ өөрчилж ажлаа эхэлбэл бас яах вэ ажил хийж эхэлж байна гэж үзэж болох!! За тэгэж чадөхгүй бол тэгээд ан-ын нэгэн сүг нэгээр нэмэгджээ гэх ыайхаа…

Avatar

зочин 2020-03-12 66.181.178.159

Ардчилсан намын үнэт зүйл нь зах зээл, ардчилал Ман- д ийм үнэт зүйл байхгүй Тийм учраас алсдаа зүйтэй сонголт хийжээ гэж бодож байна Ардчиллын үнэт зүйл нь эрх чөлөө, чинээлэг баян аж байдал, энх тайван, шудрага ёс МАН д бол ком угшил, ком итгэл үнэмшил нь салахгүй байгаагаас бодлого нь дандаа хүний юмыг хураах ж: Эрдэнэтийн 49 %, онц байдал, Салхитын орд г.м зүйл байдаг. Ой тэмдэглэх баяр тахилга мэтээр танигдах гэж зүтгэдэгийг зөв л олж харсан байна Амжилт хүсэж байна

Avatar

Зочин 2020-03-12 176.63.29.127

Ооё 'Чи ийм мундаг эмэгтэй байж АН-д' гэсэн гэнээ. Хэ хэ мангардуу ч юмуу

Avatar

уншигч 2020-03-12 202.126.89.160

Юу вэ ашиг харж АН д орсон бас нэг хөгийн н**ш уу. Ичихгүй ярьж л байдаг. Ийм үзэлтэй хүмүүст юун тэр эх орон. Худлаа том том ярьж яаж карьераа өсгөх үү, яаж их хуралд ороод авчих вэ гэсэн шуналын бодол л толгойд нь эргэлдэж байгаа байлгүй дээ

Avatar

zochin 2020-03-12 66.181.190.17

Ичгүүрээ алдана гэдэг бол тэнэгрэлийн эхний шинж тэмдэг гэсэн үнэн юмаа.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.187.252

Өөрийгөө ичихгүй магтдаг гар бна даа

Avatar

Зочин 2020-03-12 202.179.31.105

Лалрын наймаачдаар УИХ-ыг дүүргэснээс АРД түмний зовлон жаргалыг мэддэг хүмүүсээ сонгох нь зүйтэй л болуу. Хөгшин хорчингуудыг ч гэсэн зайлуулах цаг нь болсон

Avatar

Ээээ 2020-03-12 59.153.113.66

Малнууд АН-ЫГ С. ЭРДЭНЭ ГЭДЭГ СҮГЭЭР ЗҮЙРЛЭЖ ХАРААД ЭЛБЭГДОРЖООР ЖИШЭЭЛЭЭД БАЙХ БОЛЖ. ЭРДЭНИЙГ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ НЬ УНАГААГААД ХАЯЧИХ УХААН АЛГА УУ

Avatar

Зочин 2020-03-12 202.55.191.194

АН-хулгайч 1-р нэмэгджээ

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Chi uruu yashka

Avatar

Бодь хүн 2020-03-12 192.82.77.117

Чамд зөв зөвлөлгөө өгч дээ даанч чи дутуу ухаарсан байна.Гэхдээ оройтоогүй.Муудсан мах шиг болсон намаас гарсан нь өлзийтэй

Avatar

Зочин 2020-03-12 66.181.182.180

Нэр дэвших нь үү?Хаанаас вэ? Царцаа болоод нүүгээд очино.амжилт.

Avatar

энх 2020-03-12 202.126.88.51

Эрдэнэ байгаа цагт хэзээ ч ѳѳдлѳхгүй. Сэтгүүлч Болормаа наад нѳхрийн чинь тухай нийтлэл бичээд удаагүй ѳнгѳрчихсѳн

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.112

Оркууд

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Chi uuruu haltar

Avatar

Зочин 2020-03-12 192.82.78.43

АН дэмийдээ, өмнөх 10, 20 жилээ бодсон ч бас л гаарч байсан үе бийшүү. Одоо нам гэхээ болио.

Avatar

ЗОЧИН 2020-03-12 64.119.23.24

УИХ-Д ИЙМ Л ЭМЭГТЭЙ ХЭРЭГТЭЙ, ОДООНЫ МАН-ЫНХАН ШИГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ОРКУУД ЭМЭГТЭЙЧҮҮД ШИГ ХҮНИЙ АДАГ, ЭНЭ ХОРВООГИЙН ШААРУУД ХЭРЭГГҮЙ, УИХ-Д ДЭВШ, 100 САЯ ХЭЦҮҮ, ТАЛЫГ НЬ ТӨЛӨӨД ДЭВШ, ЧИ ШҮҮ, АМЖИЛТ.

Avatar

Зочин 2020-03-12 202.21.115.165

ЧААВААС ДАА. НАМ ДАГАЖ б**с ДОЛООЖ БАЙГААД ХОТОД НЭГ ОРОН СУУЦТАЙ БОЛЧИХ ГЭСЭН ХӨДӨӨНИЙ ОРК Л БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-12 202.179.31.105

өөрөө ёстой чааваасдаа бодолтой гаруу гүй юу ха ха ха

Avatar

Зочин 2020-03-12 66.181.187.252

яг үнэн

Avatar

зочин 2020-03-12 124.158.78.106

Сайн мэднээ.Амны фигуртай бас нэг авлигачин ш дэээээээ

Avatar

Зочин 2020-03-12 202.126.89.158

Alchuur malchuur olj zuugeed ih hotjij yavaam bn huurhii kk

Avatar

Зочин 2020-03-12 64.119.19.189

Hutsoo chi uuruu haltar

Avatar

Зочин 2020-03-12 192.82.69.51

АН д орсон болтой юм аль эрт амиа хорлоод үхсэн юм байна хөөрхий

Avatar

иргэн 2020-03-12 103.14.37.5

Бахархаж явдаг эмэгтэй. ГАА-д ажил хийичхээр хүн гарахгүй бол дампуурч сүүрээд дууслаа

Avatar

иргэн 2020-03-12 103.14.37.5

Мундаг эмэгтэй шүү! Бахархаж явдаг. ГАА-д ажил хийх хүн л хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол дампуурч гүйцэлээ

Avatar

zochin 2020-03-12 202.70.44.46

AN geheer l Eh ornoosoo urvagchid, hulgaichuud gej bodogddog

Avatar

зочин 2020-03-12 202.21.100.210

Гүээ мөн сайхан амьтан аа…….

Avatar

Зочин 2020-03-12 202.126.89.145

Амжилт бүтэн дөрвөн жил засаглаад аймгаа хөгжүүл

Avatar

Зочин 2020-03-12 182.160.38.220

Луйварчидийн багд багтаж чадсан юм биз дээ хэ хэ ан, ман бүгд муу хулгай нар сонгууль дөхөөд их гэгээрсэн юм яриад байна уу

Avatar

БААТАРЖАВ 2020-03-12 103.240.241.110

НАМ ГЭЖ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИДЭХ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭСЭН ХУВИАРАА АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БҮЛЭГ ШУНАЛТАЙ ХҮМҮҮСИЙГ ХЭЛДЭГ. ИДЭХГҮЙ НАМ ГЭЖ БДАГГҮЙ ХАРИН САЙН НУУЖ МЭДЭГДЭХГҮЙ ЦЭВЭРХЭН ИДСЭН НАМЫГ АРД ТҮМЭН САЙН ЮМ ХИЙСЭН МУНДАГ НАМ ГЭЖ МУХРААР ОЙЛГОДОГ,ДЭЛХИЙН 200УЛСААС ХАМГИЙН ЗАВХАРСАН ТӨРТЭЙ УЛС НЬ МОНГОЛ ГЭДГИЙГ МАН+АН ХАН НАСААРАА 1Ч БИЗНЕС ХИЙГЭЭГҮЙ ЭЦЭГ ӨВГӨДӨӨСӨӨ ӨВӨЛСӨН ХӨРӨНГГҮЙ БЖ УЛСААСАА БАЖАН ЖИШЭЭГ ХҮН БҮР ХАЖ БАЙГАА

Avatar

Зочин 2020-03-12 202.55.188.92

Одоо ер нь улс тѳр дагасан хүн модоо барина шүү.

Avatar

Нам дагасан ийм ... 2020-03-12 66.181.181.232

Нам дагасан ийм залуус мөн ч их болж дээ. Албан тушаалд хүрэхийн тулд нам дагадагаа нуухаа ч боьжээ. Энэ Монгол өөдлөхгүй ээ.

Avatar

нэр төр 2020-03-12 192.82.73.67

тэгээд намгүй хэн хол яваад байнаа

Avatar

Зочин 2020-03-12 202.170.66.24

энэ АН эрдэнийг муулаад байгаа хүмүүс бүгд хүрэлсүхэд МАН д тархи угаалгасан өөрийн бодолгүй модон сэлэмээр зоруулсан баасан хүүхэлдэйнүүд худлаа гэвэл өөрсдийгөө хэн бэ юу вэ гэдэгээ нэг бодоод үз за бодохоос илүү ам хуруу нь ажилдагууд нь яахав хуцаж л бай

Avatar

Wtf 2020-03-12 103.229.123.73

Guliisun um yu yu hen uu

Avatar

Зочин 2020-03-12 202.9.46.220

Нэр дэвших гээд сонгуулийн өмнөх сурталчилгаагаа хийж л дээ. Эрдэнэ байгаа цагт АН-ыг сонгохгүй ээ

Avatar

z 2020-03-12 64.119.27.54

teneg ork l bna

Avatar

Зочин 2020-03-12 192.82.64.153

зайлаа

Avatar

meedee 2020-03-12 59.153.85.93

Бид АН нам МАН хоёрт ахиж сонгууль өгж эрхлүүлж өөрсдөө хөсөр хаягдахыг хүсэхгүй байна.Улсын Их Хулгайчидыг сонгохгүй шүү.

Avatar

Зочин 2020-03-12 103.212.118.188

амиа хорлосон лбайна ш дээ тэгээд

Avatar

Зочин 2020-03-12 202.9.40.158

uhsen zail2

Avatar

Зочин 2020-03-12 182.160.1.246

Ухаантай бүсгүй юм. АН төрийн эрхийг нэг ч удаа бүтэн барьж үзээгүй. Яг үнэндээ дандаа хагас дутуу барьж байсан. Одоо нэг бүтэн барих цаг ирэх байхаа. Гэхдээ бас л цаг нь болоогүй бололтой. МАНгарууд Элбэгдоржийн хийсэн сайн бүхнийг устгаж байна. Иргэний танхим, шилэн дансны хууль гэх мэт. МАН шилэн данснаас л их айдаг, тэгээд хага шаасан гэсэн. Нээлттэй ил тод нийгмийг монголчууд маш их хүсч байна.

Avatar

ардчилагч 2020-03-12 192.82.73.67

бүү гордоо хол очож хуцаа

Avatar

Зочин 2020-03-12 66.181.188.78

АН ЯЛАХААРАА АРАЙХИЙЖ ЯЛДАГ ЯЛАГДАХААРАА НАВС ЯЛАГДДАГ СОНГОГЧИД МАШ ИТГЭЛГҮЙ ХАНДДАГЯЫМАР УЧМРТАЙ ЮМ БОЛДОО

Avatar

zochin 2020-03-12 66.181.187.227

odoo ch erdene gekheer l an-g uzen yaddag boljee dee

Avatar

Zochin 2020-03-12 59.153.87.251

Namiin darga, bolon hulgaich gishuudee ehleed shuumjil, chadahgui bol bas l b**s doloogch

Avatar

Batnaa 2020-03-12 66.181.178.59

AN d elsej bgaa bol uls oron Mongoloosoo urvalaa gej oilgooroi. Uls ornoo 2 udaa dampuuruulsan nam delkhiin tuukhend bkhgui!!!!!

Avatar

Зочин 2020-03-12 103.212.117.26

ШУДАРГА БУС НАМ

Avatar

мудак 2020-03-12 192.82.73.67

тэнгээ намууд хэзээ шудраг байлаа

Avatar

Зочин 2020-03-12 66.181.187.252

Ih goridogchidiin neg

Avatar

Зочин 2020-03-12 103.26.194.91

Хүн ажлын гараа хаанаас эхлэнэ ерөнхийдөө хувь заяа нь тодорно. Намчингуудтай ойрхон байсан бол намчин л болноь Амжилт хүсэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж