Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын зохион байгуулах хорооны гишүүний мэдээлж буйгаар хэрэв шинэ коронавирусийн тархалт ирэх зун гэхэд зогсохгүй бол олимпийн наадмыг 2022 онд зохион байгуулж магадгүй хэмээжээ.
Олимпийн наадмын зохион байгуулах хорооны гишүүн Харүюүки Такахаши хэлэхдээ олимпийн наадмыг хоёр жилээр хойшлуулах нь цуцалснаас илүү зөв үйлдэл учир нь олимпийн зохион байгуулах хороонд санхүүгийн таагүй нөхцөл байдлаас үүсэхээс сэргийлж буй хэмээжээ.
Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ болон Токио-2020 олимпийн зохион байгуулах хорооны хэлж буйгаар олимпийн наадам нь долдугаар сараас наймдугаар сарын хооронд төлөвлөгөөний дагуу явагдана гэсэн. Гэвч олимпийн наадмын зохион байгуулах хорооны 25 гишүүний нэг Такахаши хэлэхдээ "Би ирэх дөрөвдүгээр сараас эхлэн энэ тухай анхааралтай ярилцах хэрэгтэй. Би олимпийн наадмыг цуцлагдана гэж бодохгүй байна. Магадгүй хойшлох байх" хэмээжээ. Мөн тэрбээр олимпийн наадмыг үзэгчгүй, хаалттай хаалганы цаана явагдах боломжгүй гэжээ. Учир нь тасалбар болон бусад худалдан авалтаас тэд ихээхэн хэмжээний мөнгө олно гэсэн төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос ирэх дөрөв болон тавдугаар сард зохион байгуулагдах олимпийн эрх олгох тэмцээнүүд болон ОХУ, Турк улсад зохион байгуулагдах байсан Гранд При тэмцээнүүдээ цуцалж байгаагаа зарласан.
Холбоотой мэдээ