Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэдийн дунд айх, сандрах, түгших, сэтгэл тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг их илэрч байгаа аж. Тухайлбал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлынхаа талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад зориулсан СЭМҮТ-ийн (СЭМҮТ) 1800200 дугаарт ирж буй дуудлагын 40 гаруй хувийг Covid-19-ийн халдвартай холбоотойгоор сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж хүссэн дуудлага эзэлж байгаа аж. Дээр дурдсан шинж тэмдгийг шийдвэрлэхгүй, эмчлүүлэхгүй бол сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болдог байна. Энэ үед ямар арга хэмжээ авах талаар мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байгаа юм.
- Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй баттай зөвлөмжийг дагах
- Сэтгэл санаагаа тайван байлгаж аль болох эерэг зүйлийн талаар бодох
- Ажил, амралтаа зөв төлөвлөх
- Нойр, хоолны зөв дэглэм баримтлах
- Covid-19-ийн халдварын талаарх худал мэдээлэлд автахгүй байх
- Сөрөг, худал мэдээллийг бусдад тараахгүй байх
- Шийдвэрийг өөрөө гаргахыг оролдох
- Шийдвэрлэж чадахгүй бол бусадтай ярилцах
- Стрессээ зөв тайлахын тулд хөгжим сонсох, ном унших
- Цаашлаад СЭМҮТ-ийн 18002000 дугаарт холбогдож мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах. Тус утас нь 24 цагаар ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ