НЭМЭЛТ:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцсэн ч УИХ болон Засгийн газарт чиглэл өгөх тухай ямар нэгэн шийдвэр гаргалгүй, хуралдаанаа өндөрлүүлжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.12/ 14.00 цагаас цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 10-нд шуурхай хуралдаж, Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн билээ. Тэгвэл дахин өнөөдөр хуралдахаар болжээ.
ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал” –ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Шинэ төрлийн коронавирусийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 12 –ны 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.
Манай улсын хувьд Франц улсын иргэнээс анхны тохиолдол илэрсэн бөгөөд тэрбээр ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоосон нийт 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
ЗОЧИН 2020-03-12 103.57.94.95
ҮАБЗ ГЭХ БАЙГУУЛЛАГА ОДОО УИХ, ТӨР ЗАСГААС ГАРАХ ХУУЛЬ, ТОГТООЛ, ТОМ ШИЙДВЭРҮҮДИЙГ, ТЭР ДОТРОО БҮР АЖ АХУЙН АСУУДЛУУДЫГ УРЬДЧИЛААД ШИЙДЧИХДЭГ, ТҮҮНИЙГ НЬ УИХ, ЗГ ЗҮГЭЭР Л АЛБАЖУУЛЖ ГАРГАДАГ БОЛСОН БНА, НЭГ ЁСНЫ УИХ, ЗГ-ын ЭРХ ҮҮРГИЙГ ДАВХАР ХЭРЭГЖҮҮЛДЭГ, ХОЁРДМОЛ ЗЭРЭГЦЭЭ ЗАСАГТАЙ УЛС БОЛЖ, ЭНЭ БОЛ БАЙЖ БОЛОЛХГҮЙ, БҮР ТУН АЮУЛТАЙ, ХУУЛИАРАА БОЛ ҮАБЗ БОЛ ГОЛЧЛОН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТУСГААР ТОГТНОЛ, ДОТООД ГАДААД БОДЛОГЫН ТОМ АСУУДЛААР ЗӨВХӨН ЗӨВЛӨМЖ ГАРГАДАГ БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ ЮМ.
боги 2020-03-12 202.21.108.239
энэ комисс монголын эдийн засгийн бүрэн дампууруулж бж л нэг санаа н амрах ба хаххаа
Зочин 2020-03-12 66.181.161.16
Иргэн. ҮАЗ буюу төрийн гурван өндөрлөг хэмээн цоллуулдагийг бүгд мэдэх байх. Тэгвэл төрд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн үндсэн гурван салаа багтдаг. Энэ гурван эрх мэдлийг аль нэгнээсээ хараат бусаар тэнцвэржүүлэх асуудал ардчиллын эрх мэдэл хуваарьлах суурь зарчим байх учиртай. Ингэж сэтгэвээс төрийн өндөрлөгөөс шүүхээ хасаад, томилгооны болгоод "халааслачихсан" нөхцөлд эрх мэдлийн хуваарьлалт тэнцвэртэй байж чадах уу? ҮАЗ-ийн зөвлөмж хууль, эрх зүйн талаасаа чадамж хэр байх бол
Зочин 2020-03-12 66.181.160.28
UABZ huraldsaar bgaad l covid19 avaad irlee. Odoo taraah tuhai huraldah geed bga yumu. Buh hilee haagaad mongolchuud taivan amidarch boloh u?
Зочин 2020-03-12 64.119.20.246
Яаж мэдэхэв, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 Их хурлын даргаас холхон л суугаарайдаа.
Зочин 2020-03-12 203.91.115.52
Ахмадаа алаг үздэг үндсэн хууль зөрчдөг гурван мануухай
Зочин 2020-03-12 120.22.109.234
Эргүү 3. Ниилсэн 3. Таарсан 3.