НЭМЭЛТ:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцсэн ч УИХ болон Засгийн газарт чиглэл өгөх тухай ямар нэгэн шийдвэр гаргалгүй, хуралдаанаа өндөрлүүлжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.12/ 14.00 цагаас цаг үеийн асуудал, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хуралдахаар товложээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гуравдугаар сарын 10-нд шуурхай хуралдаж, Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн билээ. Тэгвэл дахин өнөөдөр хуралдахаар болжээ.
ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал” –ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Шинэ төрлийн коронавирусийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 12 –ны 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.
Манай улсын хувьд Франц улсын иргэнээс анхны тохиолдол илэрсэн бөгөөд тэрбээр ХӨСҮТ-д эмчлүүлж буй. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоосон нийт 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.