Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ | News.MN

Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Пакистаны армийн F-16 сөнөөгч онгоц үндэсний баярын сүрт жагсаалын үзүүлэх нислэгийн бэлтгэл хийж байгаад өчигдөр/2020.03.11/нийслэл Исламабад хотод осолдож, нисгэгч нь амь үрэгджээ.

Бичлэг дээрээс харахад онгоц агаар дээр эргэлдэх гэж байгаад газар мөргөн осолдож, өтгөн хар утаа гарч эхэлсэн байна. Пакистаны нисэх хүчний төлөөлөгчийн мэдээлснээр тус сөнөөгчийн нисгэгч, жигүүрийн командлагч Науман Акрам газар дээрээ нас баржээ.

“Пакистаны нисэх хүчин F-16 сөнөөгч онгоц гуравдугаар сарын 23-ны баярын жагсаалд үзүүлэх нислэгт бэлдэж байгаад Исламабад хотын Шакарпарианы ойролцоо осолдсоныг харамсалтайгаар зарлаж байна” хэмээн Пакистаны нисэх хүчин мэдэгджээ.

Пакистаны зэвсэглэлд байдаг хамгийн үнэтэй зэвсгүүдийн нэг нь тус F-16 сөнөөгч онгоц гэнэ. Пакистанд тус онгоц нийт 50 байдаг бөгөөд нэг бүрийнх нь үнэ 40 сая ам.доллар ажээ.

Пакистанд сүүлийн үед маш ойр ойрхон онгоцны осол болж байгаа билээ. Өчигдрийн ослоос сар гаруйхны өмнө байлдааны сургуулилт хийж байсан сөнөөгч онгоц Пунжаб аймагт осолдож, нисгэгч нь өөд болсон билээ. Мөн 2019 оны долдугаар сард армийн жижиг онгоц Рауалпиндид осолдож 18 зорчигч нь нас барсан аж.

ЭХ СУРВАЛЖ: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.49

Хэт ачаалалд ороод ухаан алдаж дээ, ум ма ни бад ми хум

Avatar

тэнэг юм бодлоо шдээ, 2020-03-12 202.179.8.210

мэдээний гарчигаа:
'Пакистанд баярын бэлтгэл хийж байсан сөнөөгч онгоц осолджээ' гэвэл мань мэт нь ойлгоход амар сэтгүүлч та нар шиг мундаг сэтгэж чадахгүй ш дээ хө

Avatar

тэнэг юм бодлоо шд ээ, 2020-03-12 202.179.8.210

ЭКС ерөнхий сайд Баяр юун пакистаны сөнөөгч онгоцоор бэлтгэл хийдэг билээ нтр гэсэн оффшор дахь мөнгөө үрэх гээд өөрийгөө үхсэн болгож жүжиглэх нь ухааны юм л хамгийн түрүүнд бодогдлоо хэ хэ энэ хэдэн оффшорчдоос болж нээрээ…..

Avatar

Зочин 2020-03-12 202.21.108.210

Пакистан ядуу юм байж 200 сая хүнтэй тулдаа ийм онгоц худалдаж авдаг байх даа. Ядаж байхад онгоцоо бүрэн ашиглаж чадахгүй дандаа үхээстэй. Манай арми эд нарыг бол гфлфг болгох хэмжээний л юм байна. Гол нь хүн амын тоондоо л байна, гах гах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж