Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Баярын бэлтгэл хийж байсан Пакистаны сөнөөгч онгоц осолджээ

Пакистаны армийн F-16 сөнөөгч онгоц үндэсний баярын сүрт жагсаалын үзүүлэх нислэгийн бэлтгэл хийж байгаад өчигдөр/2020.03.11/нийслэл Исламабад хотод осолдож, нисгэгч нь амь үрэгджээ.

Бичлэг дээрээс харахад онгоц агаар дээр эргэлдэх гэж байгаад газар мөргөн осолдож, өтгөн хар утаа гарч эхэлсэн байна. Пакистаны нисэх хүчний төлөөлөгчийн мэдээлснээр тус сөнөөгчийн нисгэгч, жигүүрийн командлагч Науман Акрам газар дээрээ нас баржээ.

“Пакистаны нисэх хүчин F-16 сөнөөгч онгоц гуравдугаар сарын 23-ны баярын жагсаалд үзүүлэх нислэгт бэлдэж байгаад Исламабад хотын Шакарпарианы ойролцоо осолдсоныг харамсалтайгаар зарлаж байна” хэмээн Пакистаны нисэх хүчин мэдэгджээ.

Пакистаны зэвсэглэлд байдаг хамгийн үнэтэй зэвсгүүдийн нэг нь тус F-16 сөнөөгч онгоц гэнэ. Пакистанд тус онгоц нийт 50 байдаг бөгөөд нэг бүрийнх нь үнэ 40 сая ам.доллар ажээ.

Пакистанд сүүлийн үед маш ойр ойрхон онгоцны осол болж байгаа билээ. Өчигдрийн ослоос сар гаруйхны өмнө байлдааны сургуулилт хийж байсан сөнөөгч онгоц Пунжаб аймагт осолдож, нисгэгч нь өөд болсон билээ. Мөн 2019 оны долдугаар сард армийн жижиг онгоц Рауалпиндид осолдож 18 зорчигч нь нас барсан аж.

ЭХ СУРВАЛЖ: AFP.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж