Пандемик буюу цар тахал гэж юу вэ? | News.MN

Пандемик буюу цар тахал гэж юу вэ?

Пандемик буюу цар тахал гэж юу вэ?

Пандемик буюу цар тахал гэж юу вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчнийг пандемик (цар тахал)-ын хэмжээнд хүрснийг өнөө өглөө зарлалаа. Пандемик гэж газар нутгийн өргөн хүрээг хамарч, олон мянган, сая хүний амь насыг хохироож, эдийн засгийн алдагдал, нийгэм, улс төрийн доголдол үүсгэж буй халдварт өвчний тархалтыг нэрлэнэ.Эпидемик буюу өвчний дэгдэлт өсөн нэмэгдсээр олон бүс нутаг, дэлхий дахиныг хамарснаар пандемик болдог. Пандемик гэдэг нь Грек хэлний “pan,” буюу бүх “demos,” хүн гэсэн утгатай. “COVID-19” өвчний тархалт сүүлийн хоёр долоо хоногт халдварын голомт Хятадын гадна олон улсад 13 дахин өсч, халдвартай орнуудын тоо гурав дахин нэмэгдсэнээр ДЭМБ-аас цар тахал хэмээн зарлалаа. Коронавирусийн халдвар Лхагва гаригийн байдлаар дэлхийн 114 оронд гарч, 4000 гаруй хүн нас барж, 118 мянга гаруй хүн халдварласан ба цаашид тархалт өсөх хандлагатай байна.

Пандемик нэр томъёог халдварт өвчний тархалтыг зогсооход чиглэсэн эдийн засаг, нийгэм, улс төрийн арга хэмжээг авахыг олон улсад анхааруулах зорилгоор хэрэглэдэг. Өмнө нь ДЭМБ-аас 2009 оны H1N1 вирусийн гахайн томуу өвчний тархалтын үед пандемик хэмээн зарласнаар олон улсаас вакцин үйлдвэрлэлд олон сая ам.долларыг зарцуулж байв. Гэхдээ гахайн томуу өвчин нь эмээж байсныг бодвол харьцангуй бага хөнөөлтэй байснаас вакцин үйлдвэрлэлд их хэмжээний мөнгө зарсан орнууд ДЭМБ-ыг хурцаар шүүмжилжээ. Үүний дараа ДЭМБ-аас халдварт өвчнийг цар тахал хэмээн зарлахдаа болгоомжтой хандах болж, зургаан үе шат бүхий мөрдлөгийг боловсруулжээ.

Дэлхийн банкны тооцооллоор пандемик халдварт өвчинтэй тэмцэхэд олон улсын жилийн зардал нь 570 тэрбум ам.доллар буюу дэлхийн нийт орлогын долоон хувийг эзлэх аж. Өмнө нь 2002-2003 оны хооронд 8000 хүний амь хохирсон Sars өвчний үед дэлхийн эдийн засагт 50 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хэдийгээр коронавирусийн үхлийн аюул Sars өвчнөөс цөөн байгаа ч дэлхийн эдийн засагт учруулах хохирол нь илүү байх гэнэ.

Пандемик өвчний эсрэг арга хэмжээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тухайлбал, карантин арга хэмжээг зохион байгуулах, вакцин үйлдвэрлэх зэрэгт төр засаг хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь үр дүнтэй. Пандемик өвчний үед улс орнууд ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж