Трамп Европоос ирэх болон Европ руу явах урсгалыг 30 хоног зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Трамп Европоос ирэх болон Европ руу явах урсгалыг 30 хоног зогсоолоо

Трамп Европоос ирэх болон Европ руу явах урсгалыг 30 хоног зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шинэ төрлийн коронавирус нь бүх дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн тухай ДЭМБ-ын мэдэгдлийн дараа Европоос АНУ-д ирэх болон АНУ-аас Европ руу явах бүх урсгалыг 30 хоногийн турш зогсоохоор болсноо мэдэгдлээ.

Гэхдээ энэ шийдвэрт Их Британиас бусад Европын бүх улс орон хамаарч байгаа ба дээрх шийдвэр орон нутгийн цагаар баасан гаригийн /2020.03.13/ шөнө хэрэгжиж эхлэх ажээ.

Мөн уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүйг онцолсон байна. Түүнчлэн “Covid-19”-ийн халдвар авсан иргэддээ санхүүгийн  тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээг авч эхлэхээ амласан байна. Уг ажилд 50 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөж байгаа гэв.

АНУ-д өнгөрсөн шөнийн дотор 311 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 1,300 давсан бол нас барагсдын тоо наймаар нэмэгдэж, 38 болжээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж