Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял авлаа | News.MN

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял авлаа

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял авлаа

Харви Вайнштейн бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял авлаа

Америкийн нэрт продюсер Харви Вайнштейнийг Нью-Йорк хотын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж, 23 жилийн хорих ял оноожээ.

Шүүх хурлын өмнө гэмшиж байгаа мэдэгдсэн Вайнштейн өнгөрсөн 30 жилийн турш маш олон залуу жүжигчид болон өөрийн доор ажилладаг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байжээ. Жүжигчин Анжелина Жолигоос эхлээд Гвинет Пэлтроу, Салма Хайек зэрэг 80 гаруй эмэгтэй жүжигчид түүний хохирогч болж байснаа нотолж байсан юм.

Вайнштейнтэй хамтран ажилладаг байсан Мириам Хейли, Жессика Манн гэх эмэгтэйчүүд анх түүний эсрэг зарга үүсгэсэн бол Вайнштейн харин тэдэнтэй дотно нөхөрлөдөг байснаас өөр зүйлгүй хэмээн мэдүүлж байжээ.

Хейли, Манн нар шүүх хурлын үеэр Вайнштейны увайгүй үйлдлээс болж нэр төрөө алдаж, сэтгэл санаагаар унаж байснаа дурдсан байна.

Өдгөө 67 настай Вайнштейн нь “Малена”, “Бөгжний эзэн”, “Дурласан Шекспир” зэрэг олон арван гайхалтай кинонуудыг продюссерлаж байсан ба хоёр удаа гэрлэсэн таван хүүхдийн эцэг юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 77.247.181.165

huuhnuud nilj baigaad hutgjhsendee ene uvguniig , ter huuhnuud ch uiliin uree edleh l baih

Avatar

Зочин 2020-03-12 103.11.192.34

хүн чанаргүй хүмүүс хүнийг бодохгүй ээ. Гэхдээ бусдын мууг үздэг хүмүүст амьдрал хариуг нь хатуухан барьдаг юмаа

Avatar

Зочин 2020-03-12 103.11.192.34

шуламнуудад гүтгүүлсэн бол яана!!!!

Avatar

Зочин 2020-03-12 59.153.114.75

манайд ирэхгүй хөөрхий, энд юуч болохгүй

Avatar

Зочин 2020-03-12 202.9.40.158

huuhnuud ashiglaj ashigljhaad matjihsandaa ene nuhriig , yu yugui daraal avjihsan yum baihgui l yum bilee shdee muu huuhnuud seeten hayj serlinn hudulguj uursduu sexsdjheed daraan ingej l baidag huiin boljeee udahgui saihan tsag iren harjil baigaarai

Avatar

IOP 2020-03-12 59.153.114.63

Mongold bsan bol emnelegt hewtej baigaal Ardiin namiin ahaaraa yariulaal garaad irne Dee azgvi bna daa Harvey???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж