Америкийн нэрт продюсер Харви Вайнштейнийг Нью-Йорк хотын шүүх бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж, 23 жилийн хорих ял оноожээ.
Шүүх хурлын өмнө гэмшиж байгаа мэдэгдсэн Вайнштейн өнгөрсөн 30 жилийн турш маш олон залуу жүжигчид болон өөрийн доор ажилладаг эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байжээ. Жүжигчин Анжелина Жолигоос эхлээд Гвинет Пэлтроу, Салма Хайек зэрэг 80 гаруй эмэгтэй жүжигчид түүний хохирогч болж байснаа нотолж байсан юм.
Вайнштейнтэй хамтран ажилладаг байсан Мириам Хейли, Жессика Манн гэх эмэгтэйчүүд анх түүний эсрэг зарга үүсгэсэн бол Вайнштейн харин тэдэнтэй дотно нөхөрлөдөг байснаас өөр зүйлгүй хэмээн мэдүүлж байжээ.
Хейли, Манн нар шүүх хурлын үеэр Вайнштейны увайгүй үйлдлээс болж нэр төрөө алдаж, сэтгэл санаагаар унаж байснаа дурдсан байна.
Өдгөө 67 настай Вайнштейн нь “Малена”, “Бөгжний эзэн”, “Дурласан Шекспир” зэрэг олон арван гайхалтай кинонуудыг продюссерлаж байсан ба хоёр удаа гэрлэсэн таван хүүхдийн эцэг юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ