Монгол Улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг сонссон иргэд хүнсээ нөөцөлж, базааж байгаа талаар бид сурвалжилсан. Тиймээс махны үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо.
Биднийг өчигдөр /2020.03.11/ 16.00 цагийн үед очиход тус худалдааны төв хөл хөдөлгөөн багатай байлаа. “Өчигдөр худалдан авалт их сайн байсан. Өнөөдөр хүмүүс бага байна” хэмээн худалдагч нар хоорондоо ярилцаж байв. Махны үнэ долоо хоногийн өмнө сурвалжлага бэлтгэхээр очиход зарж байсан үнээс даруй 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн нь ажиглагдав. Харин тэмээ болон адууны махны үнэ нэмэгдээгүй байв. Гулууз махны килограммын үнэ 6500 төгрөг байсан бол 7200 төгрөг болж нэмэгджээ.
Тодруулбал, үхрийн мах 12’000-14’800, адууны мах 8500-9000, хонины мах 9500-10’000 тэмээний мах 7500 төгрөгийн үнэтэй байсан бол ямааны мах дууссан байлаа. Иргэдийн хувьд гуравдугаар сарын 10-нд үхрийн мах 20 мянган төгрөгт хүрсэн гэж бухимдалтай байсан юм.
Махны үнэ яагаад нэмэгдсэнийг худалдагчаас лавлахад “Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Хөдөө орон нутгаас мах орж ирэхгүй байгаа учраас махны нийлүүлэлт бага, үнэтэй байна. Харин ч өнөөдрөөс махны үнэ буурч байна” гэлээ.
Харин төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтмол байна. Төмс 800, лууван 1500, сонгино 1500-3500, сармис 7000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн гурилын үнэ ханшид өөрчлөлт орж, нэмэгдээгүй гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байв. Гэхдээ долоо хоногийн өмнөхөөс 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байлаа.
Өмнө нь 25 кг шуудай гурил 26-30 мянган төгрөгийн үнэтэй байсан бол “Улаанбаатар гурил” компанийн 25 кг-ын шуудайтай нэгдүгээр гурил 27 мянган төгрөг, дээд гурил 35 мянган төгрөгийн үнэтэй байсан бол “Алтан тариа” нэгдүгээр гурилын 25 кг нь 26 мянган төгрөг, дээд гурилыг 32 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байсан юм.
Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан /2020.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. Нийт 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлуулж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Гадаад руу мах экспортлохгүй байгаа. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна, ажлын хэсэг гарсан.
Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь чухал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа үүсгэх нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.
Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэсэн.
Зочин 2020-03-12 66.181.188.78
ИЙМ ХҮНД ҮЕД АШИГ ХАЙВАЛ ОЛЗ БИШ ГАРЗ БОЛДОГ ЮМ ҮНЭ НЭМСЭН ЮМ ХУДАЛДАН АВСАН ХҮН ГОМДОЛТОЙ Л БАЙДАГ ХАРИН АРАЙ ХЯМД САЙХАН ХАНДАЖ ҮЙЛЧИЛСЭН БОЛ ХҮН ЮУХАНД Ч БАЯРАЛДАГ ЮМ ТЭГЭЭД ХЭН ХЭНИЙХ НЬ АМЬДРАЛ ӨӨДРӨГ БАЙНА
иргэн 2020-03-12 202.179.25.111
зовлонгоор зоологсодыг хаширтал нь торго
tsogoo 2020-03-12 202.126.89.38
hytad ruu mah gargahgui bolohor udahgui mah shaldaa buunaa
Зочин 2020-03-12 66.181.190.156
ӨНӨӨДӨР ДЭЛГҮҮР ОРСОН ЧИНЬ ХҮН БАГА ХҮНС ИХ БАС БҮГД ШИНЭ ЁСТОЙ ГОЁ БАЙНА ШҮҮ
Гэрийн эзэгтэй 2020-03-12 66.181.183.190
Хүнс тэжээл тээвэрлэлт саадгүй байгаа юм байна.
Гэрийн эзэгтэй 2020-03-12 66.181.183.190
Хүн хөгжлийн тодорхой үе шатанд хүртлээ өвчин зовлон гамшиг далимдуулж олсон ашиг хонжоо эргээд өөрт нь асар их хохирол учруулдаг гэдгийг ойлгодоггүй. Бүүр эрт дээр үеэс л хүмүүс гай гамшгаас салах гэж зарим нэг үнэ бүхий зүйлийг хүртэл золигт гаргадаг байсан. Хөгжлөөр арай илүү орны иргэд хүртэл хүний хаясан юмыг олз гэж харж авдаггүй нь тэр зүйлээр дамжиж өөрт ирэх гай зовлонгоос сэрэмжилж буй хэрэг шүү.
ЧД иргэн 2020-03-12 202.179.25.248
Тэр нөөцийн мах чинь Баянзүрх зах дээр үхэр – 12500 төг хонь 10000 төгргөгөөр зарж байна. Энэ ямар учиртай юм бэ.. 6000-7000 төгрөг гээд энэ Улаан чинь яриад байсан. худлаа болж байна. ХХААХҮЯ-ыхан нийслэлийн мэргэжлийн хяналтынхтай хамтраад захуудаар явмаар байна. Сүржиг мэдэгдэл хийчихээд шуураад байх юм дааа.
иргэн 2020-03-12 103.229.120.205
109 дугаарт утасдаж мэдэгд гэсэн бсан үнийн хөөрөгдлийг
нэр 2020-03-12 192.82.78.12
чоно борооноор гэгчээр нийгэмийн хариуцалгаа мэдэхгүй махны ченж нэртэй боловсролтой..боловсролгүй хэдэн хэрүүч авгай нарыг сайн торго худалдаа хийх эрхийн хас
Иргэн 2020-03-12 124.158.111.83
нөөцийн мах худалдаанд гарсан байна. Тэгээд махны үнэ бууж байгаа болов уу даа.
ХА ХА 2020-03-12 202.179.24.120
УСАН ДИНЭГҮҮД ОЧИЖ ШАВЖ БАЙГААД ҮНЭ НЭМҮҮЛЧИХСЭН БИЗ. НАЙМААЧИД ЮУ ГЭЖ БОЛОМЖ АЛДАХАВ ДЭЭ
Зочин 2020-03-12 192.82.64.168
Тэгээд өнөөдөр мах ороод ирчээ юу? Хөдөөнөөс мах ачсан машиныг чөлөөтэй оруулж байгаа юм уу?
Зочин 2020-03-12 66.181.161.79
Өдийд хөдөөнөөс мах тэгж их хэмжээгээр орж ирэхгүй. ААН-үүдийн зооринд нөөцөлсөн мах л жижиглэнгээр зарагдана. Ихэнх томоохон зоориуд УБ орчимд бий. Мах, гурил будаагаа үнэтэй авч нөөцөлсөн нөхдүүд өөрсдөө л алдагдалд орж байгаа хэрэг. Уржигдар ганц талх боорцог авах гээд Номин ороод цочирдсон ш дээ. Ккк
Зочин 2020-03-12 202.55.191.194
буурахгүй гээд яадийн экспортыг нь нам зогсоосон байхад