"Махны үнэ өнөөдрөөс буурч байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

"Махны үнэ өнөөдрөөс буурч байна”

"Махны үнэ өнөөдрөөс буурч байна”

Монгол Улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг сонссон иргэд хүнсээ нөөцөлж, базааж байгаа талаар бид сурвалжилсан. Тиймээс махны үнэ болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэхийг сурвалжлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо.

Биднийг өчигдөр /2020.03.11/ 16.00 цагийн үед очиход тус худалдааны төв хөл хөдөлгөөн багатай байлаа. “Өчигдөр худалдан авалт их сайн байсан. Өнөөдөр хүмүүс бага байна” хэмээн худалдагч нар хоорондоо ярилцаж байв. Махны үнэ долоо хоногийн өмнө сурвалжлага бэлтгэхээр очиход зарж байсан үнээс даруй 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн нь ажиглагдав. Харин тэмээ болон адууны махны үнэ нэмэгдээгүй байв. Гулууз махны килограммын үнэ 6500 төгрөг байсан бол 7200 төгрөг болж нэмэгджээ.

Тодруулбал, үхрийн мах 12’000-14’800, адууны мах 8500-9000, хонины мах 9500-10’000 тэмээний мах 7500 төгрөгийн үнэтэй байсан бол ямааны мах дууссан байлаа. Иргэдийн хувьд гуравдугаар сарын 10-нд үхрийн мах 20 мянган төгрөгт хүрсэн гэж бухимдалтай байсан юм.

Махны үнэ яагаад нэмэгдсэнийг худалдагчаас лавлахад “Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Хөдөө орон нутгаас мах орж ирэхгүй байгаа учраас махны нийлүүлэлт бага, үнэтэй байна. Харин ч өнөөдрөөс махны үнэ буурч байна” гэлээ.

Харин төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтмол байна. Төмс 800, лууван 1500, сонгино 1500-3500, сармис 7000 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн гурилын үнэ ханшид өөрчлөлт орж, нэмэгдээгүй гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байв. Гэхдээ долоо хоногийн өмнөхөөс 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байлаа.

Өмнө нь 25 кг шуудай гурил 26-30 мянган төгрөгийн үнэтэй байсан бол “Улаанбаатар гурил” компанийн 25 кг-ын шуудайтай нэгдүгээр гурил 27 мянган төгрөг, дээд гурил 35 мянган төгрөгийн үнэтэй байсан бол “Алтан тариа” нэгдүгээр гурилын 25 кг нь 26 мянган төгрөг, дээд гурилыг 32 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байсан юм.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан /2020.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. Нийт 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлуулж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Гадаад руу мах экспортлохгүй байгаа. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна, ажлын хэсэг гарсан.

Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь чухал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа үүсгэх нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэсэн.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж