БСШУСЯ: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа ДЭЛХИЙД тэргүүлж байна | News.MN

БСШУСЯ: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа ДЭЛХИЙД тэргүүлж байна

БСШУСЯ: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа ДЭЛХИЙД тэргүүлж байна

БСШУСЯ: Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа ДЭЛХИЙД тэргүүлж байна

Дэлхий дахинаа коронавирусийн тархалт дэгдэж, холбогдох хөл хориог харилцан адилгүй тогтоогоод байгаа билээ. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар халдвар авсан болох нь тогтоогдсон нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байна гэж БСШУСЯ-аас мэдээллээ.

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотойгоор ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулиудийг хөл хорионд оруулж, сургалтын хэлбэрийг онлайн хэлбэрт шилжүүлсэн ба энэ аргыг дэлхийн 29 оронд мөрдөж байгаа аж.

Дэлхийн хэмжээнд нийтдээ 584 сая хүүхэд хөл хорионд ороод байгаа бөгөөд теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр онцолжээ.

ЕБС-ийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэх цахим болон теле хичээлийг Монголын телевизүүдийн холбоо БСШУСЯ-тай хамтран бэлтгэж, орон даяар амжилттай хүргэж байна. Монголын телевизийн холбооны телевизүүд өөрсдийн санаачилгаар идэвхтэй, зохион байгуулалттайгаар цахим хичээлүүдийг бэлтгэх, түгээн ажиллаж байгааг мөн салбарын яам сайшааж байгаа юм.

Сурагч хүүхдүүдийн хичээл зүтгэл ч мөн сайн байгаа. Хэдийгээр цахим хэлбэрээр хичээл хүргэж байгаа ч Элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ үед сурагчдын зүгээс хичээлээ улам идэвх, санаачилгатай давтахыг энэ дашрамд анхааруулан зөвлөж байна.

Энэ долоо хоногт гэхэд агуулга нөхөх шинэ хичээл цацагдаж эхэлсэн бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ -д зориулсан теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны дараах телевизийн сувгууд болон ТМ телевиз, МҮОНТ ээр тухайн сувгийн хөтөлбөрт тавигдсан цагт хүлээн авахыг сурагчдадаа сануулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 202.70.44.146

битгий худлаа хуцаад бай. Дэлхийн ямар байгууллага ийм дүгнэлт гаргасийн. Өөрсдийгөө магтахаараа бүр увайгүй ичих нүүргүй худлаа хуцах юмаа

Avatar

Ука 2020-03-12 178.197.233.146

Чанартай чанаргүй гэж ярьж байгаа эцэг эхчүүд яг үнэндээ үр хүүхэддээ гаргадаг цаг гь хэр юм болдоо хэдэн төг өгч сургалтанд суулгадагаа сайн гэж байгаа бол өөрийгөө хар та бүхний гень танай хүүхдэд байгаа учраас сурахгүй байна гэж багш нарт ял үүрүүлэхээсээ өмнө өөрсдийгөө хараарай

Avatar

Ханду 2020-03-12 202.9.46.61

Хорио цээрийн үед гадуур багш нар л ажиллаж бна. Тэд ар гэртээ авчирах эрсдлийг үл тоон ажилласаар бна. Зураг авч шоудахаа больцгоо. Тэнд налайх багануураас хүртэл багш нар ирж ажиллаж бна. Цалин урамшуулал хангалттай өг. Тэд бусдаас илүү ажиллаж бна. Зүгээр гэртээ амраад сул цалин аваагүй гэдгийг Яам хүрээлэнгийн нөхдүүд минь үнэлээрэй. Тэд ажиллах ёстой ч юм биш. Онцгой. Эмнэлгийнхэнтэй ижил ажиллаж бна.

Avatar

Хүннү 2020-03-12 202.9.46.61

Нэгнийхээ хиисэн ажилд урам өгч байгаач. Энэ хүнд цаг үед муусайн багш нар түмний хүүхдийн төлөө өөрсдийгөө золиослон тэнд ажилоаж бгаа. шөнө орой гэлтгүй тв.ийн байранд очин очин ажиллаж бгаа. Харин яамны том дарга нар ядаж таксины мөнгө өгдөг болов уу.

Avatar

эрка 2020-03-12 66.181.186.90

аяыг нь намсгаад ярьж бгаа үгийг нь тодруулбал тун сайн байна. амандаа масктай бувтнаад аяндаа дарагдаад үнэндээ юу ч сонсогдохгүй юм.

Avatar

Зочин 2020-03-12 150.129.141.217

Ганбаяр гэдэг хүн дүгнэсэн юм байна л даа

Avatar

Chinguun 2020-03-12 103.212.116.205

Uneheer mundag bn. Iluu ikh amjilt. Bolj bgaa sain ymnuudaa bichij tugeehed yahav dee. Ene goochlood baigaa durakuud uur surgalt yvuulakh ymar arga baigaag bodood uzeerei.

Avatar

Zochin 2020-03-12 139.5.218.223

TB hicheelees gadna bagsh nar ni huuhduudteigee onlain helbereer hicheelee yabuulj buig medej bgaa bolobuu. Hicheel zaaj bui bagsh narig l mundag geed bhiin.Gol ni ur dun her bga boldoo.Yadaj bhad bagsh bolon surguuli buriin negdsen hutulbur ijil bish shuu dee

Avatar

Hen baisn yah vee de 2020-03-12 103.57.95.148

Bi 10r angi l daa tv hicheeliig uzehed manai surguuliin arga barilaar zaahgu bga c surguuliinha ter gedeg bagshaaga asuuj suraglaad oilgood hiij bga.

Avatar

Со 2020-03-12 66.181.161.1

Хэн ийм дүгнэлт гаргасан юм бол доо.
Өөрсдөө өөрсдийгөө дүгнэчихдэг юм уу.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.179.154

Багш нар, хичээлийн үзүүлэн маш муу байна. Шилдгийн шилдэг багш нар байвал энэ нь маш сайн ажил болно

Avatar

иргэн 2020-03-12 202.126.92.2

сүйдтэй том гарчиг өгчих юмаа. Гол нь үр дүнтйэ байгаа эсэхийг яаж мэдэж байгаа бол яам?

Avatar

asdf 2020-03-12 192.82.66.42

haha uur hun helsen bol uur shd. getel manai said maani uuruu uuriigoo helhiimdaa. elgiig n avnaa manaihan

Avatar

мишээл 2020-03-12 192.82.76.97

За больж үзээ, ичмээр дамшигнууд вэ, жаахан шалгахад л та нарын ажлын чангар гарна ш дэ.

Avatar

Зочин 2020-03-12 103.23.50.66

Явуулах нь яах вэ чанар үр дүнгийг нь үнэлснээр мэднэ ш дээ.

Avatar

зочин 2020-03-12 122.201.19.99

Сайн мэдээ байна

Avatar

zochin 2020-03-12 122.201.21.205

ooroo ooriigoo magtah ch demii zuil, manai bolovsrol, eruul mend delhiid yamar tusvhind bilee dee.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.184.120

Eh survaljiin link bnuu

Avatar

иргэн 2020-03-12 202.179.24.120

ШОУДАХ ЧУХАЛ БИШ ЭЭ, ҮР ДҮН ЧУХАЛ. ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ ЮУ БОЛЖ БАЙНА, ЭДИЙН ЗАСАГ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙНА, ТЭР Л ЧУХАЛ

Avatar

Зочин 2020-03-12 202.179.24.170

Өөрөө дүгнээд байгаа юм уу. Солиороогүй байгаа. Монгол эмчийн гайхамшиг ур чадварыг үзүүлнэ гэж хөөрцөглөөд байсан. Франц өвчтөн маань юу болж бна. Дуугай хийдэг ажлаа хийж сурдаа. Өөрсдийгөө магтсан юмнууд.

Avatar

Soylto irgen 2020-03-12 103.57.95.148

Emclegdej bga gsen shuu deer n ta niimeg, tur zasagiig muulahaas umnu huvi bolovsrol, hugjilduu anhaarval yaj bn???

Avatar

хүннү 2020-03-12 192.82.64.168

Ёое яасан мундаг юм бэ? Монголын боловсролч "хаданд" гарлаа даа.

Avatar

Зочин 2020-03-12 207.6.112.23

Er ni bainga tele hicheel yavuulaad ovliin ulirald huuhduudee gargahgui baival benzin tos, ajil , tugjree geed buh yumand heregtein bish uu?? Yalanguya Mongoliin Ikh deed surguuliud bol hund heregtei yum barag zaadaggui, zaasan ch surdaggui yum chin Bugdiig ni online bolgood harin shalgaltaa bieeree ochij ogdog ter ni shaardlaga ondortei baigaad hicheel hiidegguinuudiig bugdiig unagaagaad zeverlegee hiichdeg bol hen hendee heregtei .

Avatar

Oogii 2020-03-12 202.126.89.17

ЗА больж үз солиороол өөрсдийгөө магтаал тэр сайн зохион байгуулалтын чинь эцэсийн үр дүн чинь энэ дээрэмчдэд эзлэгдсэн улс чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж