“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 6-р тойргийг онцолж байна. Томсгосон тойргийн хүрээнд Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэсэн юм.
Эрх баригчид тойрог зурахдаа Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэгтгэсэн нь сөрөг хүчин болох Ардчилсан намд хоёр суудал авах боломжийг олгосон гэж хэлж болно. Учир нь, энэ тойрогт МАН хүний нөөц муутай. Хүний нөөцгүйгээ мэдсээр байж, Говьсүмбэрийг Дорноговиос салгасан нь сонгууль эхлэхээс өмнө өрсөлдөгчиддөө цагаан туг өргөн, бууж өгсөн явдал болсон гэж үзэх улстөрчид ч байна.
Тандалтаар УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт МАН хууччуулаа, АН залуусаа өрсөлдүүлэх чимээ дуулдлаа.
Тодруулбал, АН-аас Дундговь аймгийн Ардчилсан намын дарга асан, өмгөөлөгч Л.Данзанноров, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, “Чинээлэг малчин” төслийг санаачлагч Л.Одсэр, УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МАН- ын дэргэдэх НАМОХ-ны ерөнхийлөгч асан Б.Амарсанаа нарыг сойх чимээ дуулдаж байна. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдсон Б.Наранхүү энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй нь. Хуралдаа суудаггүй, үндсэн ажлаа хийдүүлж ирсэн гишүүндээ АН улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдэв бололтой.
Горилогчдоос Л.Данзанноров тойрогтоо хэдийнэ танигджээ, хуульч мэргэжилтэй, Дундговь аймгийн уугуул юм байна. Одоо тэрбээр Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулж шалгахад Л.Данзанноров өмгөөлж байв. Салбартаа ч танигдсан, шүүх засаглалыг нээлттэй, хараат бусаар ажилладаг болох эрх зүйн орчинтой болгохын төлөө ажилласан нэгэн гэж салбарынхан нь тодотгов.
“Чинээлэг” малчин төслийг санаачлагч Л.Одсэр нь бизнесийн удирдлагын менежерээр суралцаж төгссөн, Дундговь аймгийн угшилтай нэгэн аж. 2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан. Малын тоо бус чанар чухал, ашиг шим сайтай мал аж ахуй эрхэлснээр малчдын амьжиргаа сайжирч тэрбумтан болох боломжтой гэж үзэн эхний төслөө Говьсүмбэр аймагт хэрэгжүүлж буй нь амжилттай яваа бөгөөд бусад аймгийн малчид ч андахгүй болжээ.
УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн өмнө нь Улаанбаатар хотод нэр дэвшин УИХ-д сонгогдож байсан, сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшин өрсөлдөх гээд чадаагүй, нам нь "виз" олгоогүй юм. Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд тэрбээр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан. Гэхдээ түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгасан ч эцэстээ шүүхээс цагаатгажээ.
МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир дээрх тойрогт нэр дэвшин өрсөлдөнө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Орхон аймагт өрсөлдөх нүх малтах болсноор Д.Дамба-Очир “жийгдэж”, эцэс сүүлдээ Дундговь аймгийг бараадахаас аргагүй болсон гэх. Харин тойроггүйдээд ирсэн хүнийг хүлээн авах уу гэдэг эргэлзээтэйн дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон нь даарин дээр давс үрж байгаа аж.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт байсан ч Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэтгэснээр эргэлзээтэй болжээ. Тэрбээр 2016 онд УИХ-д Дорноговь аймгаас сонгогдсон.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд нэр дэвшиж магадгүй гэх явган яриа ч бий. Гэхдээ нэр дэвшигчид тодортол зай ч байна, сонгууль ойртох тусам горилогчид олширно.
Харин УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг сойж магадгүй тухай дуулдаж эхэллээ. Гэхдээ тэрбээр нийслэлийн Сүхбаатарын дүүргийн МАН –ын дарга төдийгүй Улаанбаатар хот дахь Ардын намын нэг суудлынх нь найдвар аж. Иймээс сайд Д.Цогтбаатарыг угшлыг нь дагуулж Дундговь руу явуулах уу гэдэг асуудалтай байна. Иймээс МАН “НАБ” ХХК-ийн захирал, “Чагдаржав” сангийн тэргүүнээр ажиллаж байсан Б.Амарсанааг дахин зүтгүүлж мэдэх нь. Өмнө нь тэрбээр хоёр ч удаа дээрх тойрогт өрсөлдсөн ч Б.Наранхүү гишүүнд ялагдсан. Гэхдээ МАН-д эл тойрогт сойх боловсон хүчний нөөц ядмаг байгаа нөхцөлд өөр сонголтгүй болж буй аж.
Дундговь, Говьсүмбэр аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд:
1992 онд: С.Батмөнх МАХН, Н.Тогтох МАХН
1996 онд: Н.Тогтох МАХН, , Ё.Адилбиш МАХН, Ж.Отгонбаяр АХ эвсэл
2000 онд Л.Одончимэд МАХН, Н.Тогтох МАХН, Ж.Наранцацралт АН
2004 онд Р.Раш МАХН, Л.Одончимэд МАХН, Ж.Наранцацралт Эх орон ардчилал эвсэл
2008 онд Х.Наранхүү МАХН, Р.Раш МАХН
2012 онд Б.Наранхүү АН
2016 онд Б.Наранхүү АН
2020 онд ?
Г.ХОРОЛ
Дорж 2020-03-12 64.119.23.138
О.Ганбат гуайг сонгоно тэнд болж өгвөл АН намын залуустай хамт Ман бол үнэхээр бүтэхгүй хүмүүс байн
Зочин 2020-03-12 64.119.23.138
Энэ жил О.Ганбат гуайг сонгох нь зөвөө тэгээд АН намын нэг залуутай хамт МАН-ын Дундговьд дэвшиж байгаа хэд бол ёстой худлаа гарууд байна
Сонгогч1 2020-03-12 64.119.23.138
МАН, АН 2уулаа худлаа. Дандаа сайхан харагдах гэж оролдсон худалч новшнууд Харин Гаалийн дарга байсан О.Ганбат гэдэг хүн чин шудрага мундаг хүн байна лээ энэ жил гарах гарцаагүй байх. Намдаа ч том эвсэлийн засгийн байгуулах магадлал өндөр энэ үед сайд хийж мэднэ. Тэгвэл нэг Дундговийхны нар нь гарч мэднэ шүү
МАНАН ЯГ ЯЛАГДАХ ЮМ БАЙНА. 2020-03-12 64.119.24.161
МАНАН ЯГ ЯЛАГДАХ ЮМ БАЙНА. АН ЫН ХЭДЭН ОНГИРОО ЗАЛУУС, МАНЫН ХЭДЭН НОВШНУУД ЯАГААД Ч ЯЛАХГҮЙ
Зочин 2020-03-12 72.196.192.250
Ene gazriin zuragt Uvs aimag alga ?!
badarsh tahar 2020-03-12 66.181.180.73
Birystai ved songyyl bolohgvi balaigyydaa
Нутгийн ах 2020-03-12 64.119.23.16
Монгол улсын шилдэг хуульчид Дундговиос минь нилээдгүй байдаг, залгамжлаж гарч ирсэн чадварлаг хуульч Данзанноровоо дэмжинэ, өөр намаас гэвэл Ганбат гэж гайгүй шудрага ах бий дээ .. МАН нам 65 уулаа байж 4 жил юу юу болж болхийг зүрхэнд шар ус хуртал харууллаа
Зочин 2020-03-12 64.119.23.138
Ганбат гэдэг ч зөв сонголт байна. Данзанноров харин юу л бол
songogch 2020-03-12 66.181.191.183
AN demii ulsiin ediin zasgiig tartagt ni tulgaad hoorondoo alaldaad duusna Naranhuug har 8 jil AN aas dundgoviig tuluulj suuhdaa yu hiiv aimag gj 1 udaa amaa angailgasan uu
Зочин 2020-03-12 192.82.72.98
МАН АН ЖДҮ чидээ хасаж хуучин шинэ буюу хөгшин залууг хольж дэвшүүлэх нь зөв бхо
Зочин 2020-03-12 192.82.67.41
Номтойбаяр аа дундговьд биe даагаад ирээё
Зочин 2020-03-12 66.181.176.40
АН-с хvн сонговол тэр аймаг тэгээл бvрэн баларлаа гэсэн vг. Яагаад гэвэл тэр аймаг тэр чигээрээ Монголоос урваж Монголын заналт дайснуудад , Халифын терроруудад хорлон сvйтгэх боломж олгож тэрсэлсэнтэй адил юм болно!! Энэ оны сонгууль бол Монголын дайснуудын манай улсыг нурааж, хурааж, сvйтгэж дуусгах хамгийн эцсийн , шийдсэн , ершеелгvй серег дайралт байх болно.
Зочин 2020-03-12 176.63.29.127
Дундговь нийтдээ их сул нэр дэвшигчидтэй юм байна аль аль талаасаа
Зочин 2020-03-12 66.181.190.156
ДӨРВӨН САРЫН ДАРАА ГЭХЭД ЖДҮ ХЭДС НДС ЖАРАНТЭРБУМ БАНДААШ ОЙМС АЛГА БОЛНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА. ТА НАР ТАВАНТОЛГОЙГ ТАЙВАН ОРХИ ЭРДЭНЭС МАЙНИНГ ГЭЖ ЛУЙВРЦЫН КОМПАНИА ТАТАН БУУЛГАЖ ЗҮҮН ЦАНХИЙГ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙД БУЦААЖ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА.
зочин 2020-03-12 192.82.67.41
ер бол манан ялах юм шүү дээ
Зочин 2020-03-12 192.82.66.41
Хамгийн зөв сонголт нь Л.Данзанноров Р.Эрдэнэбүрэн хоёр болж таарах болов уу? Аль аль нь нутагтаа төрж өссөн хүмүүс. Бас залуу. Дамба-Очир ч дээ. Бүтэхгүй гар. Мөнхцэцэгийг сайн мэдэхгүй ч өнгөрсөн дөрвөн жил юу хийсэн нь харагдсангүй.
Мир ном 2020-03-12 192.82.73.103
Сонгодог улсаа л сонгоод тэгээд хэр аятай тавтай байна да ХӨ
Зочин 2020-03-12 59.153.114.75
шинэ хүмүүсээ сонгоё
Буд 2020-03-12 192.82.68.21
За даа энэ мананг сонгохгуй дээ нутгийн бид оор шинэ хумуус болохгуй бол махнамыг сонгоно доо
Зочин 2020-03-12 122.201.23.226
Монгол улсын газрын зураг бүтэн тавьна уу news.mn !
Batnaa 2020-03-12 66.181.178.59
AN jinkhneesee z**l, ta nariin giiguulsen yum ene ulsad neg ch alga, 2 udaa gralaa shuud ediin zasgiin khyamral. Ard irged, ulsaa gej boddog bol yadaj khyamruulakhgui bsan bol uur bodoltoi bkh blaa. Ter shakhmal tulshiig bat uul yuu gej blaa, butekhgui ene ter, tegsen yaaj bna, utaag ers bagasgaj bna. Iim khumuustei bolokhoor chini AN iig unekher eserguutsej bna.
Зочин 2020-03-12 202.126.89.49
Tiime hu AN garval margash n e/z hymrana
Зочин 2020-03-12 59.153.113.12
AH 2020 onii songuulid 35 suudal avna.daanch zasgiin gazraa baiguulj zadahgui ni.
сонгогч111 2020-03-12 202.21.126.22
энэ ч бүтэхгүй ээ багш нарыг архидуулж нам сольсон нөхөр дэмий байх түүний оронд МАН нь дэр байх шүү
Зочин 2020-03-12 66.181.161.108
AN-uus namiin xuuchchuulni dandaa orgodol xulgaich yum chini argagui.
ene nam ardchilaliig ustgasan. Xarin gants leader ni Zorig bsan yum shuu
Л.Л 2020-03-12 66.181.166.134
Би Дундговийн хүн…ямар ч намын харьяалалгүй хүн. Дамба-Очир л биш шүү. Мөнхцэцэгийг сонгохгүй байх. Харин Амарсанаа, Эрдэнбүрэн нар нь арай дээр
Иргэн 2020-03-12 66.181.181.25
Хүрэлсүх өөрөө үлгэрлэж ЖДҮчидтэйгээ хамт нэрээ татах хэрэгтэй тэгвэл танай намд итгэе
зочин 2020-03-12 103.80.211.37
Эрдэнэтийн ард түмэн минь дээ. Ухаалаг сонголт хийгээрэй. Шахаачин, төрийн хутгуур, гадаадын тагнуул Нийм ахыг сонгож балравдаа. Хичнээн ч тойрог солив наад хүн чинь. Шоудаад байсан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг, Эрдэнэтийн хэрэг гээд шийдвэрлэсэн нэг ч юм байхгүй.
зочин 2020-03-12 192.82.67.41
мөнхцэцэг дамба очир хоёр баараггүй гарна мөрийцсэн ч болно
Зочин 2020-03-12 66.181.161.64
Судалгаатай бичмээр юм. Р.Эрдэнэбүрэн Дундговь аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаагүй. Ерөөсөө сүүлийн 2 сонгуульд хаана ч нэр дэвшээгүй шүү. Харин хоёр ч яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан нь үнэн
Зочин 2020-03-12 43.242.242.59
АН-ын гишүүдийг бид итгэл үзүүлж сонгосон чинь итгэл алдаж яалаа. Элбэгдорж Сайханбилэг Баярцогт гэх мэт олон хүн өөрсдөө хөлжихийн тулд бүхнийг хийсэн. Хүмүүсээ одоо АН-д саналаа өгөхөө больёо. МАН-ынхан арай жудагтай, улс орноо хөгжүүлэхийн төлөө илүү сайн хөдөлмөрлөж байна. Түүнийг нь үргэжлүүлэн дэмжье. МАН-ыг сонгьёо
Зочин 2020-03-12 202.126.88.61
ЖДҮчид,авилгачид, алуурчид, хүчиндэгчдийн МАН-аас бус дэвшигчдэд саналаа өгөхгүй гээд иргэд сонголтоо хийчихсэн байналээ
Ner 2020-03-12 192.82.73.103
Битгий элэг элэг юм бичээд байлдаа БАТСҮМБЭРИЙН ахмадууд коронагийн эсрэг тэтгэвэрээ өгчөөд байна наана чинь гэтэл бидний татвараар гараа угаагчид таг чиг байгаа талаар бичээч сонгууль гэхээр ард түмнийхээ төлөө зүрхээ сугалахад бэлэн байдагсан
Зочин 2020-03-12 43.242.242.208
Дундговийнхон ч сонголт муутай даа
Зочин 2020-03-12 202.126.89.49
Harin tiim,hen moriny baind ih mungu uguhvv gdgiig harna
хүннү 2020-03-12 192.82.64.168
Юуны чинь сонгууль. Эхлээд энэ аюулт тахлаас эсэн мэнд гархаа бод. Сонгогдхоосоо өмнө корона тусаад үхчэв. Нөгөө "Босч чадахгүй байж Боовонд дуртай" гэгчээр вирусээ дарж чадаагүй байж сонгогдох дуртай бас.
тт 2020-03-12 202.9.40.46
АН МАН МАХН энэ намуудыг сонгож болохгүй ХҮН намыг сонгоцгоо энэ нам л монголыг луйварчдаас салгана
Зочин 2020-03-12 192.82.74.33
эрдэнэтчүүд ээ, нямдоржийг сонгож болохгүй шүү
Гааль 2020-03-12 202.126.89.17
Юун сонгууль вээ өвчний асуудал нэг тийшээ болоогүй байхад чинь