Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо тун удахгүй ирэх гэж байгаагаа твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн жиргэсэн байна.
Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна https://t.co/1OX4ZOYo9n
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 12, 2020
А.АНИР
Холбоотой мэдээ