Авто машин худалдаалж байсан зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Авто машин худалдаалж байсан зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.11.11-нд нийтлэгдсэн

Авто машин худалдаалж байсан зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Зориулалтын бус газар авто машин худалдаалж байсан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд  хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.

Нийслэлд үйл ажиллагаа  явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж  Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-11 122.201.31.160

ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.

Санжид 2015-11-11 202.21.111.98

Энд худлаа мэдээлсэн байна. Манайх машинаа зарж л байгаа ш дээ. Тэр автоцогцолбороо бүрэн барьж дуусгачихаад ингэж мэдээл. Баянзүрх дүүрэгт суурьшаад төвлөрчихсөн худалдаа эрхлэгчдийнхээ шилжих асуудлыг шийдчихээд, худалдаачдад нөхөн олговор өгчихөөд дараа нь ийм юм ярь. Битгий МАН ЗАН гэж бүү улстөржүүл. Бат-ҮҮл дарга аа

Зочин 2015-11-11 49.0.160.72

сайн байна, гол нь цаагуур нь хулгайчдын МАН-ы этгээдүүд хатгаад битгий нүү гэж хотын ажлыг эсэргүүцэн явуулга хийж наймаачдыг турхираад байгаа юм, ху намын тэр этгээдүүдийг барьж авч хориоч ээ.

Зочин 2015-11-11 202.179.20.122

Hudaldani gazrin hashaand zogsoj baiga mashin hendch saad boloogui Uurin tolgoigui alban tushaltanguud neg yum hiihde hemjee hyazgaara medrehgui yumaa

Зочин 2015-11-11 202.72.245.122

Чи ч олон хүнийг муулсан, харааж, ийш тийш нь зайлуулж, шоронд оруулсан учраас үйлээ үзэж өөрөө хотоос зайлуулагдаж байгаа чинь энэ дээ.

zuw 2015-11-11 172.56.11.207

Bolj bid vr hvvhedtei tedniigee hotiin towd masihii toson dr togolj bgaasai gej hvsehgvi bn

zuw 2015-11-11 172.56.11.207

Bolj bid vr hvvhedtei tedniigee hotiin towd masihii toson dr togolj bgaasai gej hvsehgvi bn

Зочин 2015-11-11 202.9.40.152

shine zah ni goe l ym bna lee sh dee yadaj mashinaa unaj uzeed shalgaad avahad asuudalgui saihan zai talbaitai odoo bol Da huree ene ter ochood zogsoh gazar bgui mashinaa gargaad unaj uzie gehed bolomjgui daraastai l bgaa sh dee tegeed uzehgui avahaar evderhii sogogtoi l bdag shuu dee butsaad ochihoor zugeer bsan chi l evdee biz gej luivardaad ungurdug luivarchid daa ...olon hun hohirson baih aa.

Зочин 2015-11-11 122.201.24.55

Ухамсартай, соёлтой нэг хэсэг нь шаардлагыг хүлээн авч байгаа нь сайшаалтай ч зарим нэг мулгуу гарууд байна аа байна.

Зочин 2015-11-11 49.0.130.204

Сайн байна. Баяр хүргье. Энэ хяналтаа маш чанга болгох хэрэгтэй.

зочин 2015-11-11 122.201.24.137

ЦИРКИЙН ТАЛБАЙД МАШИН ЗАРЖ Л БАЙНА ЛЭЭ ШДЭЭ

124578896 2015-11-11 49.0.186.224

Маш зөв байна. Машины худалдаагаа зогсоосон ААН -үүдэд Ард түмний өмнөөс сайн сахйныг хүсье. Тэр Цирк, Хүүхдийн паркийн хашаандах худалдааг зогсоо бас тэр ТЗ-ийн 1000 машины зогсоолыг яаралтай зогсоо. Төр захиргаа гэж байдаг юм бол ингэж л ажиллах ёстой. Эхний ээлжинд угаасаа зориулалтын бус худалдааны газруудыг нь гарга тэгээд бусад нь тийшээ жигдрээд ирэхээр очиж л таараа. Шинэ цогцолборт 1 солгос 1 монгол нийлээд Солонгос Японоос бөөн машүин авчраад талбайг нь эзлэхэд наад муу худалдаачид чин дараа нь тэднээс гуйц өнбөдөр үнээр зогсоно доо хөөрхий.

Зочин 2015-11-11 49.0.185.146

төр нэрийн доорхи луйварчид мандтугай

хотын иргэн 2015-11-11 103.26.194.20

хууль ёсны шийдвэрийг биелүүлэх л ёстой. Зөв байна

Зочин 2015-11-11 116.82.200.189

sain bn