Боодол өвсний үнэ тэнгэрт хадаж, ШӨХТГ-ын хяналт хаана байна вэ | News.MN

Боодол өвсний үнэ тэнгэрт хадаж, ШӨХТГ-ын хяналт хаана байна вэ

Боодол өвсний үнэ тэнгэрт хадаж, ШӨХТГ-ын хяналт хаана байна вэ

Боодол өвсний үнэ тэнгэрт хадаж, ШӨХТГ-ын хяналт хаана байна вэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрсэн мөн хөл хорио тогтоосонтой холбогдуулан малын тэжээлийн үнэ эрс нэмэгджээ.

Ялангуяа боодол өвс  6000-8000 төгрөгийн хооронд зарагдаж байсан бол өнөөдөр /2020.03.12/ 16 мянган төгрөг болж нэмэгдсэн нь малчдад хүнд тусч байна.  ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавьдаг.

Янз бүрийн байдлаар үнэ нэмсэн аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулна гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдсэн.  Мөн Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Иймд малчид өвсний үнээ нэмсэн газруудын тухай мэдээллийг  ШӨХТГ-ын 18001284 утсаар холбогдож гомдол гаргах боломжтой.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдах шийдвэрийг гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 202.9.40.103

Энэ үнэхээр хэцүү байнаа. Ядаж байхад нөгөө пост нь яг манай хажууд 1.5хан км байгаад өвс тэжээл хүргэх гэхээр том машинаар их хэмжээгээр ачиж шуурхай штабаас бичиг ав гэх юм. Урлондож боосон шар өвс ( ногоон тэжэнлэрхүү гэх) дарханд ширээ нуруунд зарж байна энэ 1 боодол нь 70.000 байснаа одоо 100.000 болсон байна. Ачаад явж байгаа жолооч нартай уулзхаар дандаа х***а нар байна гэх юм би өөрөө очиж чадаагүйээ. Хивэг бол 15000 болсон тэжээл болон гэрийнхээ хүнсийг бэлтгэх мөнгө байхгүй болж байн

Avatar

Малчин 2020-03-12 202.9.40.103

Дандаа х***а нар зарж байна. Сүү борлуулах гэсэн ойлголт байхгүй юмаа. Манайхан жааахан ч гэсэн багцаатай баймаар байна

Avatar

Малчин 2020-03-12 202.9.40.103

Энэ одоо hujaa гэдэг үг * ийм болоод байна

Avatar

Зочин 2020-03-12 202.126.89.79

ШӨХТГ гэж байгууллага байгаад хэрэг байна уу. Ач тусыг нь би олж харахгүй юм.

Avatar

Зочин 2020-03-12 202.21.109.62

Юмны үнэ эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулдаг, үл үзэгдэгч гар энэ тэр байдаг гээд байсан юу болов оо???

Avatar

ХХААЯ анхаараачээ 2020-03-12 202.131.242.254

Зуд болохоор нохой зоолно гэдгээр Цагаан сарын дараагаас цас их орж, зудархуу болонгуут өвсний ченжүүдийн нар мандаж, 6.000 байсан боодол өвсөө 14.000-р зарж байна. Гурилын үйлдвэрүүд мөн өнгөрсөн зун тонн нь 320.000 байсан хивэг тэжээлээ УБ гурил 470.000, Алтан Тариа 480.000, Ургац 460.000 болгон өсгөж, ард түмний зовлонгоор мөнгө хийж байна.

Avatar

МАХ 2020-03-12 202.9.47.31

МАХНЫ ҮНЭ ДАГААД ӨВСНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД БАЙНА УУ

Avatar

МАХ 2020-03-12 66.181.189.169

ӨВСНИЙ ҮНЭ ДАГААД МАХНЫ ҮНЭ ӨССӨН БАЙХ. ККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж