Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэнтэй ойрын хавьталд орсон 171 хүнийг тогтоож, тусгаарлалтад аваад байгаа билээ. Үүнээс Улаанбаатарт байгаа 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналт тавьж шинжилгээ хийж байгаагаас эхний 23 хүний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Ойрын хавьталд орсон дээрх тооны хүмүүсийг цаг хугацааны хувьд зөрүүтэй тусгаарласан учраас шинжилгээний хариу нь ирсэн цагийн дарааллаар гарах юм.
Өчигдөр үдээс хойшоос эхлэн зарим хүний шинжилгээний хариу гарч эхэлсэн тул Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллээр тодорхой танилцуулах юм байна.
Холбоотой мэдээ