Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лигийн Ювентус багийн Итали хамгаалагч Даниеле Ругани шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь эерэг гарсан байна. Ювентус багийн зүгээс мэдэгдэхдээ "Хуулийн дагуу бүхий л шаардлагатай тусгаарлах арга хэмжээг авсан. Руганид одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй" хэмээжээ. Италийн бүхий л спортын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 3-н хүртэл цуцлагдаад байгаа билээ.
Даниеле Ругани энэ улиралд ердөө долоон тоглолтод оролцоод байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт баг нь Интер Милан багийг 2-0 харьцаатай хожиход сэлгээнд сууж байжээ. Тэрбээр өнгөрөгч Ням гаригт багийнхаа ялалтыг тэмдэглэсэн зургаа өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна.
Холбоотой мэдээ