Сөүл-Улаанбаатар чиглэлд яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна | News.MN

Сөүл-Улаанбаатар чиглэлд яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлд яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлд яаралтай нисэх иргэдийг бүртгэж байна

Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

• Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
– Эмнэлгийн нотлох баримт бичгүүд

• Жирэмсэн эх
– Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
– Эмнэлгийн магадлагаа

• Бага насны хүүхэд
– 0-14 насны хүүхэд

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
– Нотлох баримт бичиг

• Өндөр настан
– эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
– эрэгтэй 60 ба түүнээс дээш настай

ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?

• Бүртгэлийг 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж, гуравдугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.

ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

• Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.

Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.

АНХААРАХ ЗҮЙЛС!

– Чартер нислэгийн тийзийн төлбөр нэг хүний 254 ам.доллар. /МИАТ-ын буцах тийзтэй иргэдэд хамаарахгүй/
– Монгол Улсад очсоны дараа 14 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.
– ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар өнөөдрөөс эхлэн хүсэлт, өргөдөл хүлээн авахгүй. 3 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тус фэйсбүүк хуудсанд ирүүлсэн хүсэлт нь чартер нислэгт бүртгэх үндэслэл болохгүй.
– Бүрдүүлэх баримт бичгийн эхийг заавал шаардахгүй хуулбар байж болно.
– Өндөр халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг онгоцны буудал дээр шалгаж, өөрчлөлт илэрсэн иргэдийг агаарын хөлөгт суулгахгүй.
– Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу гадаад улсын иргэдийг 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тул зөвхөн БНСУ-д богино хугацааны визтэй байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг бүртгэнэ.
– Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.

Лавлах зүйл байвал ЭСЯ-ны шуурхай утас 010-2723-3464 дугаараар холбогдоно уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2020-03-12 103.57.92.235

ЦАХИМ БҮРТГЭЛ ХИЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ОЛОН ХҮН ЦУГЛАХ АЮУЛТАЙ ЭРСДЭЛТЭЙ 14 ХОНОГЫН ТУСГААРАЛТЫН МӨНГИЙГ НЬ ӨГНӨ ШҮҮ ДЭЭ. ЯГ ОНГОЦОНД СУУХ ҮЕД НЬ ГАРЫН ҮСГИЙГ НЬ БАТАЛГАА БОЛГОЖ АВЧ БОЛНО

Avatar

хүннү 2020-03-12 192.82.64.168

Монгол улсын хүн ам 3,3 сая гэж үнэн тоо юу? Дэлхийгээр нил тарчихсан юм бишүү. Улс орон бүрээс "одоо биднийг яах вэ? авахгүй юм уу?" гэсэн хүмүүс гараад ирлээ. Одоо энэ хүмүүсээ ав харин дахин бүү гарга. Тэгэхгүй бол эргээд л монгол онцгүй юм аа амьдрах нөхцөлгүй байна гээд л эх орноо орхиод л явцгаана. Дараа нь нэг юм болхоор "эх орон минь намайгаа аваач дээ" гээд эхлэнэ. Монгол амьдрах болом бий.

Avatar

Аюул 2020-03-12 124.158.88.8

Цхамаар бүртгэл хийгээчээ. Хэрэв халдвар авсан хүн байвал бүгд эрсдэлд орох н бна ш дээ. Цахимаар бүртгээд эрэмблэн ангилаад оруулах хэрэгтэй ш дээ. Наана бага хэмжээний дайн болох юм бна даа

Avatar

уншигч 2020-03-12 111.91.158.160

цахимаар бүртгэл хийхгүй зонсул дээр овооруулж байх даа яах вэ дээ Өөр газруудад байгаа хүмүүс Сөүлд очоод онгоц иртэл тэнд хаанаа яаж байх юм ь ямар үнэгүй явж байгаа биш Моннолын элчин үнэхээр хангалтгүй ажиллаж байна

Avatar

Зочин 2020-03-12 66.181.191.120

Гаалийнхан Эх орондоо хайртай юу? гэж асуугаад хайртай гэснийг оруулаад 14 хоног тусгаарла.

Avatar

Зочин 2020-03-12 66.181.179.154

Хайргүй гэвэл буцаах уу кх кх кх

Avatar

Зочин 2020-03-12 202.9.40.70

Eвропод тэр тусмаа Италид байгаа иргэд яах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж