Ирэх долоо хоногоос дулаарна | News.MN

Ирэх долоо хоногоос дулаарна

Ирэх долоо хоногоос дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж байна. Тиймээс Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг тодрууллаа.


-Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орлоо. Зарим нутагт цас их хэмжээгээр орж, зудтай байгаа талаар албаныхан мэдээлж байна. Аль аймаг цас ихтэй байна вэ?

-Одоогийн байдлаар баруун аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун өмнөд хэсгээр цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Увс, Завхан аймгийн нийт нутгаар цас ихтэй байна. Эдгээр аймагт байрлах цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 25-38 см цас орсон гэдэг мэдээллийг өгсөн. Уулархаг бүс нутгаар үүнээс зузаан хур тунадас орсон. Хөвсгөл, Хэнтий аймгийн зүүн хойд бүс нутгаар 15-20 см зузаан цастай байна.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр буюу Баянхонгор, Говь-Алтай аймгуудаар зөөлөн цасан шуурга шуурна. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар хүйтэн хоносон. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм хүрсэн бол өдөртөө 10-15 хэм хүйтэн байлаа.

Мөн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-27 хэм, өдөртөө 8-13 хэм байсан. Говийн өмнөд хэсгээр нэмэх хэмд шилжээд байсан бол өнгөрсөн шөнө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байлаа. Энэ сарын 14, 16-нд баруун аймгуудын нутгаар, 15-аас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна.

-Хур тунадас дахин нэмж орох уу?    

-Төв аймгуудын нутгаар Хангайн нурууны өвөр бэлээр буюу Архангай, Өвөрхангай аймгаар цас орно. Зүүн аймгуудын нутгаар цас орохгүй. Гуравдугаар сарын 13-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 15-нд Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Энэ сарын 13, 14-нд говь талын нутгаар 15, 16-нд нутгийн зарим газраар салхи секундэд 13-15 м/сек хүрч ширүүснэ.

-Энэ жилийн гуравдугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад ахиу хур тунадас орж байх шиг?

-Ер нь энэ жилийн гуравдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, харьцангуй хүйтэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард бас тийм байсан. Улаанбаатар хотын гуравдугаар сарын 8-ны өдрийн цаг агаарын мэдээг өнгөрсөн жилийн гуравдугаар сартай харьцуулахад өмнөх жилүүдэд хэзээ ч ийм их хэмжээний цас орж байгаагүй юм билээ. Тэр өдөр 6.3мм хэмжээтэй цас орсон нь түүхэндээ байхгүй. Харин агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчимд байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 66.181.161.113

6.3 mm? 6.3 cm bailgui dee.

Avatar

Зочин 2020-03-12 202.9.46.131

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж