Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартнийн охины үүсгэн байгуулсан “Stella McCartney” брэндийн оёдлын мастер, загвар зохион бүтээгч монгол бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Тэрбээр Англи улсын Лондон хотноо 22 жил амьдарч байгаа бөгөөд түүний урласан хар хөх өнгийн хамба хилэн даашинзаар энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа Холливудын алдарт жүжигчин Оливиа Колман гангарчээ. Ингээд дэлхийд монгол эмэгтэйн ур ухааныг гайхуулж яваа түүнтэй бид онлайнаар холбогдож, ярилцлага авснаа хүргэе.
–Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дамдингийн Энхцэцэг гэдэг. Одоо Англи улсын Лондон хотноо гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Би Улаанбаатар хотод төрсөн бөгөөд аравдугаар хорооллын 43 дугаар дунд сургуулийг төгссөн.
-Оёдлын технологич мэргэжилтэй байсан гэсэн үү. Энэ мэргэжлээ хаана эзэмшсэн юм бэ?
-Социализмын үед хүмүүс өөрсдөө хувцсаа хийж, оёж өмсдөг байсан шүү дээ. Тиймээс том эгч маань дүү нартаа хувцас оёж өгдөг байлаа. Би магадгүй тэр үеэс л хувцас оёх сонирхолтой болсон гэж боддог. Би найман жилийн дунд сургуулиа төгсөөд, Киргиз улсын Бишкек хотын Оёдлын ТМС-ийн эмэгтэй хувцасны ангийг гурван жил суралцаж төгссөн,
Оёдлын сургуулиа 1992 онд төгсч ирсний дараа Шилмэл загварын Ордонд оёдолчноор ажиллаж, ажлынхаа гарааг эхлүүлсэн. Сүүлд Английн Лондон хотод “University of Art London college of fashion” сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн юм.
-Та Англи улсад зохион бүтээгч мэргэжлээр суралцсан гэлээ. Анх Англи улсыг зорих болсон тухайгаа яривал?
-Би 1998 онд анх англи хэл сурахаар Лондон хотод хэлний бэлтгэлд ирж байсан. Хэлний бэлтгэлээ дуусгаад хэсэг ажил хийж, мөнгөө цуглуулаад 2007 онд Лондон хотод “University of Art London college of fashion” сургуульд элсэн орж загвар зохион бүтээгчээр төгссөн. Тэр үед сурахын хажуугаар ажил хийж сургалтын төлбөр болон амьжиргааны мөнгөө олдог байлаа. Би одоо Лондонд 22 жил амьдарч байна.


















-Загварын томоохон ямар шоунуудад оролцож байв?
-Би Лондонд сургуулиа төгсөөд, загварын томоохон брэндийн агентлагуудад цагийн ажил хийдэг байсан. Тухайн үедээ одоо ажиллаж байгаа “Stella McCartney” брэндэд цагийн ажилтнаар ажилладаг болсон юм. Дараагаар нь ажлаасаа үндсэн ажилтан болох санал хүлээн авсан. Уг брэнд нь Их Британи төдийгүй Америкийн нэртэй алдартнууд ирж, хувцас хийлгэдэг. Бид Лондон болон Францад зохион байгуулдаг загварын шоунд багаараа явж ажилладаг.
-Таны урласан даашинзаар Холливудын алдарт жүжигчин Оливиа Колман гангарсан гэж дуулсан. Та өөр ямар алдартнуудын хувцсыг урлаж байсан бол?
-Хамгийн анх алдарт жүжигчин Жони Деппийн хуучин эхнэрийн хуримын даашинзыг оёж байсан. Тэр цагаас хойш Америкийн телевизийн алдарт хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Эмма Уотсон, жүжигчин Жорж Клунийн гэргий Амаль Клуни, дуучин Кэти Пэрри, жүжигчин Лаура Дарн, Деми Мур, Британийн топ модель Кэйт Мосс, нэрт жүжигчин Жүди Комер, дуучин Эд шэраны эхнэрийн хуримын даашинз, “Vogue” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Анна Витор нарын даашинз, хослолыг оёсон.










Мөн Монголын алдартай жүжигчин Ганаа Баярсайхан буюу Б.Ганчимэг маань өнгөрсөн 2019 онд миний өөрийн брэндийн загварын хувцсыг өмсч, Лондонгийн кино үдэшлэгт оролцож байсан. Анх Ганаатай шинэ жилийн баярын үеэр танилцаж байсан юм.
-Монголдоо ирж ажиллах төлөвлөгөө бий юу?
-Мэдээж эх орон, элгэн саднаа маш их санадаг. Анх Англи улсад ирээд ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж боддог байсан. Мэдээж эх орондоо очих бодол байлгүй яахав. Гэхдээ гэр бүл минь энд байна. Монголынхоо хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг.
-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?
-Миний хань Англи хүн. Би гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг хүүтэй.
-Өөрийн үүсгэн байгуулсан “Энка Кочиа” брэндийнхээ талаар танилцуулаач?
-Би өөрийн “Enka Couture” хэмээх хувцасны брэндээ гаргаад, гурван сар болж байна. Энэ брэндээ монголд төдийгүй дэлхийд танигдсан брэнд болгон хөгжүүлэх мөрөөдөлтэй байна. Цаашдаа өөрийн урлангаа эх орондоо нээхийг хүсдэг дээ.
Миний хийдэг ажил зүгээр л оёх дамжлагаас тэс өөр. Оёдлын өндөр технологиор хувцсыг оёдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дизайнерын гаргасан санаа, шийдлээр эсгүүрчин эсгэнэ. Эсгүүрийг нь бүтээл болгох эсэх нь оёдолчны ур чадвараас хамаардаг.
Зочин 2020-03-12 192.82.68.46
Ажилсаг бүсгүйд баяр хүргэе.🙏🏼🙏🏼🙏🏼
Зочин 2020-03-12 66.181.161.120
chi tuvt hosnogduuulaad alingaa aldaj yavsan aa martee kkkkkk
Зочин 2020-03-12 66.181.161.120
hogshin angliiin b*** hohoood yavdag yum l bsan dag hoshnogduulsaar bgaad tsagaan mah ergeed geeduilj yavsan gar daa
Ган 2020-03-12 202.9.40.45
Атаархаж үхэх нь ээ
Өвгөн Балдан 2020-03-12 66.181.191.194
Хүн хэнтэй амьдрах нь өөрсдийнх нь л хувь тавилан. Харин түүний загварууд бол огт таалагдсангүй. Хүн хүний дур сонирхол өөр байх нь мэдээж.
zochin 2020-03-12 192.82.70.59
ene mundag emegteig ataarhsan yamar ch ug gundailgaj chadah n ongorson. buduuleg mongol er booj uheesei
zochin 2020-03-12 192.82.70.59
ter manger har emsee zahirah ch geh shig emegteichuudee hundelsen uls badran manddagiig medej av
Новшгэж 2020-03-12 59.153.113.99
Бас нэг биеэ худалдсан амьтан! Нөхөр нь гэж нэг тариачин эр л байна!? Монголд хувцасны бренд ажиллулана гэж битгий горьд?! Манай ямарч оёдолчин тоног төхөөрөмж нь байвал хийчихнээ!? Атаархаагүй шүү харин монгол цус бохирдуулж бөйгөа энэ мэтийн хүүхнүүдэд зэвүүцэж ыайна!!
Зураач 2020-03-12 103.57.94.200
Ингээд амжилттай яваа чинь л монгол нэрээ мандуулж байгаа хэрэг шуудээ сайхан газар зев амдарч байгаад баярлаж бн нэртэй брэндтэй болоорой
Цэдэв Түмэндэмбэрэл 2020-03-12 88.229.111.139
Үнхээр гайхалтай монгол ийн нэрийг өндөрт өргөж яваа бүсгүй танд амжилт хүсий би таншиг болхыг маш их хүсэж мөрөөдөж явдаг шүү танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
Зочин 2020-03-12 43.242.243.226
Тэгээд нэг ёс суртахуунгүй хүмүүжилгүй архичин ажилгүй дарангуйлагч монгол бүдүүлэг хар юмтай суугаад түүнийгээ тэжээж хоол ундыг нь хийгээд тамлуулж дарлуулж суух уу Өнөөдрийн эрчүүдийн ихэнх нь ийм л хүмүүс байна шүү дээ Манайхан үнэхээр толгой нь ажиллахгүй хөгжлөөс хоцорсон хамаг муу муухайг дэлгэрүүлчихсэн дэлхий дахинд муугаар хэлүүлж доромжлуулаад сууж байна даа
Зочин 2020-03-12 207.6.112.23
Hudlaa magtaj bgaa yum bish, gehdee uneheer mongol emegteichuud gaihaltai gurger hatuujiltai hoorhii amitad , bodohoor ih orovdoltei bas.
Зочин 2020-03-12 207.6.112.23
Baharhaad barashgui ni!. Manai Mongolchuud delhiid nerd garzgaaj ehelleee! 3 say humuusees hichneen olon mundag Mongolchuud baina aa?? Uneheer l chadaltai tesver hatuujiltai humuus shuu uul ni. Gadnii ulsad estoi ulaan gar , uhaan 2 ooroo l yavj odii zeregtei bolj baigaa bid. Getel 1.4 terbum hujaagaas 1 Jack Ma geed neg communist namiinhaa daalgavraar hudlaa zohiomoor gargasan 1 ineedmiin nohor l baih shiv. hmm orovdoltei
Зочин 2020-03-12 64.119.24.157
Yamar mundag busgui ve….Mongold iim humuus olon turuh boltugai..Amjilt husie
Demjigch 2020-03-12 203.169.50.251
Saihan mundag busguid bayar hurgie. Zah zeel undur hugjsun ornuudad huleen zuvshuurgdun amjiltad hureh tun hezuu. Amjilt husie
Зочин 2020-03-12 43.242.242.59
Angli oron mongol huneer dutaagui. Tsoohon mongolchuud gadagtsaagaa yavaad duuslaa. Tor zasag ni yu bodoj baina ve. Mongold baigaa mongolchuud daa eruul enh onor otgon ail orh bolohiig husye
Зочин 2020-03-12 43.242.242.59
Монголдоо ирж амьдрахгүй, үр удмаа монголдоо үлдээхгүй, монгол орныхоо хөгжилд нэмэр болохгүй юм бол ямар ч сайн хүн байгаад хэрэггүй. Монгол хүн болж төрсөн юм бол эх орноо хөгжүүлж үр удам чинь монгол байх ёстой. Өвөг дээдэс аав, ээж чинь монгол биздээ. Энэ хүний монгол гень үр үүгээр тасарч английн э****з үр удам эхэлж байна.Гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг игнэж бичиж бусдыг муу зүйл уруу татахаа зогсоох хэрэгтэй. Монгол орныг монголчууд л хөгжүүлнэ.
orc hulgaichud hariulav 2020-03-12 202.9.40.36
emegtei hun uuruuu hentei suuhaa medeg gadaad huntei suuna uu mongol huntei suuna uu naadah chin ter hunii asuudal chmaig mongol huntei suu gher suuchih yumuu odoo naad balai orc zangaa hayaacheee
Зочин 2020-03-12 66.181.176.118
Эх орноо гэх нь эрчүүдийн үүрэг. Эмэгтэйчүүд хамаагүй зөвхөн ашиг харна гэж байх шив. Эмсээ захирч чадаагүй улс сүйрнэ дээ.
Зочин 2020-03-12 150.129.140.73
Мундаг мундаг!!! Амжилт хүсье!! Монгол бүсгүйчүүд нэхээр мундаг шүү!!! Бүр Чингис хааны үеэс тийм байсан!!! Монгол хатад Чингисийн Их гүрнийг удирдан чиглүүлэхэд "хөшигний цаанаас" чухал үүрэг гүйцэтгэж байжээ!!! Чинис хаан Өүлүн ээж болон хатдынхаа үгийг байнга сонсдог байсан гэдэг.
Зочин 2020-03-12 64.119.18.130
Сайхан зорилготой бүсгүй байнаа.Англид бүгд л ѳвгѳнтэй суудаг шүү дээ
иргэн 2020-03-12 66.181.179.158
Мундаг сайхан бүсгүйд баяр хүргэе, гэр бүлд нь аз жаргалыг ерөөе.
батмөнх 2020-03-12 59.153.115.100
мундаг бүсгүй байна.аз жаргалтай сайхан гэр бүлд нь амжилт
Зочин 2020-03-12 202.179.26.203
Мундаг байна. Амжилт хүсье.
Зочин 2020-03-12 182.160.1.20
Гадаад нөхөртэй монгол хүүхэн гэхээр гадаад өвгөн …….
Nasni zoruugui l bolov uu 2020-03-12 97.81.171.60
Ovgon gene uu heden badtai um bol lav tav garsan l baih gehdee tav garsan huniig ovgon gedeg umuu ehner n lav doch garaa biz nas chatsuu l um bain shde ymar busguin 18 nohor n 50 bish
Зочин 2020-03-12 66.181.168.131
хуучин эхнэр гэнэ үү. Хэл ярианы бяцхан ч гэлээ соёлтой баймаар юмаа. ;бас даруухан байу болох ч халтардуу л юм байна.
Зочин 2020-03-12 119.40.100.170
muuundag
иргэн 2020-03-12 202.126.92.2
мундаг эмэгтэй байна. Амжилт хүсье