Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ | News.MN

Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Оросын экспортын гол бүтээгдэхүүн нефтийн үнэ энэ долоо хоногт огцом унаж, нэг баррель нь 30 ам.долларт хүрснээр рублийн ханш уналаа. Энэ нь өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсөхөд хүргэлээ хэмээн шинжээчид ярьж байна.

Тухайлбал, хувцас, гутал, хүүхдийн бараа, гэр ахуйн цахилгаан бараа, эм, эмийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байгааг шинжээчид анхааруулжээ.

Оросын эм үйлдвэрлэгчдийн ассоциацийн тэргүүн Виктор Дмитриевийн үзэж байгаагаар импортын түүхий эдээр үйлдвэрлэдэг эм, эмийн бэлдмэлүүдийн үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх магадлалтай гэв.

Хөрөнгө оруулалтын "БКС Брокер" компанийн шинжээч Нарек Авакяны хэлснээр өргөн хэрэглээний электрон бүтээгдэхүүний үнэ 20 хүртэл хувиар, машин үйлдвэрлэлийн өртөг дунджаар таван хувиар нэмэгдэнэ гэжээ.

Нийлүүлэлтийнх нь ихэнх хувь Хятадын импортоос хамааралтай болсон хувцас, гутал, хүүхдийн барааны үнэ 25-30 орчим хувь өснө хэмээн дүн шинжилгээний "Альпари" төвийн дэд ерөнхийлөгч Наталья Мильчакова хэлсэн байна.

Гадаадын брэнд машинуудын үнэ мөн өснө гэж таамаглаж байна. "Финам" төвийн шинжээч Алексей Кореневийн тооцоогоор экспортын машины үнэ 6-10 хувийн хооронд өснө гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-12 59.153.112.231

Hen ch yu ch hudaldaj avahku bhad yun yumnii une usluu ged bgaan yugaasoliorood bgaa mal ve zailchi daraagiin hvndee ajiliin bairaa tavij ug

Avatar

Haabar 2020-03-12 59.153.87.23

гарчиг маань хэлэх гэсэн зүйлийнхээ эсрэг юм шивдээ, сэтгүүлч нар маань жаахан ч гэсэн бодож бичиж байхгүй бол залуу үе маань гажиг хэлээр яриад эхэлж бна шүү

Avatar

Зочин 2020-03-12 202.179.18.52

Танай орчууулагч санаатайгаар худлаа мэдээ тавиад байна уу?,
эсвэл санхүүгийн талаар таг юу ч мэддэггүй нөхөр үү?

Avatar

Зочин 2020-03-12 202.9.46.138

Тэгээд рублийн ханш өсөөд байгаа юм уу, буураад байгаа юм уу. Гарчган дээрээ өслөө, дотроо текстэн дээр уналаа ч гэх шиг.

Avatar

Зочин 2020-03-12 202.21.118.186

тавьж буй мэдээгээ ойлгодог юм болов уу? Эсвэл ажил хийгээд цалин авч байгаа бол шуд гүүглдээд тавьдагаа болимоор юм.

Avatar

Зочин 2020-03-12 103.212.117.74

Энэ мэдээлэгч орчуулгархуу юм л тавьж, оросын сайт дээрх юмны утгыг ойлгохгй, мэдэхгуй юмаа орчуулна гэдэг ийм л болгодог юм.

Avatar

Зочин 2020-03-12 203.91.118.180

Гарчигаа засаачээ

Avatar

Зочин 2020-03-12 202.170.84.227

юу бичсэнээ шалгаж болдоггүй юм уу

Avatar

vnen vnen.. 2020-03-12 103.57.93.193

shalgaad oilgohgui ch dee.ugaasai hel us baihgui geopolitik uls tor gazar zvin medlegui hvmvvs ajildag sait ch dee. haltar hultur angili heltei uchir gantshan tvvnees gooli orchuulga hiij boon aldaa utgiin hubid oilgomjgui zvilsiig niitleh boljee…

Avatar

наад гарчигаа 2020-03-12 202.179.24.120

Рублийн ханш уналаа гээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж