Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.12-нд нийтлэгдсэн

Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Рублийн ханш өссөн нь барааны үнийг нэмэгдүүллээ

Оросын экспортын гол бүтээгдэхүүн нефтийн үнэ энэ долоо хоногт огцом унаж, нэг баррель нь 30 ам.долларт хүрснээр рублийн ханш уналаа. Энэ нь өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсөхөд хүргэлээ хэмээн шинжээчид ярьж байна.

Тухайлбал, хувцас, гутал, хүүхдийн бараа, гэр ахуйн цахилгаан бараа, эм, эмийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байгааг шинжээчид анхааруулжээ.

Оросын эм үйлдвэрлэгчдийн ассоциацийн тэргүүн Виктор Дмитриевийн үзэж байгаагаар импортын түүхий эдээр үйлдвэрлэдэг эм, эмийн бэлдмэлүүдийн үнэ 30 хүртэл хувиар нэмэгдэх магадлалтай гэв.

Хөрөнгө оруулалтын "БКС Брокер" компанийн шинжээч Нарек Авакяны хэлснээр өргөн хэрэглээний электрон бүтээгдэхүүний үнэ 20 хүртэл хувиар, машин үйлдвэрлэлийн өртөг дунджаар таван хувиар нэмэгдэнэ гэжээ.

Нийлүүлэлтийнх нь ихэнх хувь Хятадын импортоос хамааралтай болсон хувцас, гутал, хүүхдийн барааны үнэ 25-30 орчим хувь өснө хэмээн дүн шинжилгээний "Альпари" төвийн дэд ерөнхийлөгч Наталья Мильчакова хэлсэн байна.

Гадаадын брэнд машинуудын үнэ мөн өснө гэж таамаглаж байна. "Финам" төвийн шинжээч Алексей Кореневийн тооцоогоор экспортын машины үнэ 6-10 хувийн хооронд өснө гэжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж