Бордооны үнийг буулгахыг Путин гуйлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Бордооны үнийг буулгахыг Путин гуйлаа

Владимир Путин. Фото premier.gov.ru сайтаас

ОХУ-ын ерөнхий сайд В.Путин ган гачиг болж байгаатай холбогдуулан эрдэс бордоо үйлдвэрлэгч нарт хандан бүтээгдэхүүний үнийг буулгахыг гуйсан тухай РИА Новости мэдээлэв. Эрдэс бордоо үйлдвэрлэгч "Акрон" компанийн зохицуулах зөвлөлийн дарга  Вячеслав Кантортай уулзахдаа Засгийн газрын тэргүүн энэ талаар ярьжээ.
Дотоодын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч нарт зориулан эрдэс бордооны доод үнийг ган  гарчгийн улмаас бууруулах ёстой байна гэж Путин хэлээд Канторыг энэ талаар Эрдэс бордоо үйлдвэрлэгчийн холбоотой ярилцахыг гуйсан байна.
Долдугаар сарын 22-ны өдөр Оросын Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник гангийн улмаас тариан талбайн 20 хувь буюу 10 сая га нь “шатаж”, нийтдээ долоон сая тонн малын өвс тэжээл дутагдаад эхэлснийг мэдэгдсэн билээ. Оросын ХААЯ энэ жилд төлөвлөснөөс 10 сая тонноор дутуу 75 сая тонн үр тариа хураана гэж тооцоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж