Оросын төмөр замын РЖД компани коронавирусийн халдвараас сэргийлэн 2020 оны гуравдугаар сарын 10-наас Москва-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож байгаагаа мэдэгдлээ.
"Улаанбаатар төмөр зам”-ын гаргасан шийдвэрийн дагуу Монголын нутаг руу зорчдог галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар зогсоолоо” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Улаанбаатараас Москва хүрэх № 5/6, Москвагаас Улаанбаатар хүрэх № 305/306 чиглэлийн галт тэргээр зорчихоор тасалбар авсан иргэд тасалбараа буцаан өгч, төлбөрөө бүрэн авч болох ажээ.
Үүнээс гадна коронавирусийн халдвар Италид дэгдсэнтэй холбоотойгоор РЖД компани Москва-Ницца чиглэлийн галт тэргээ өнгөрсөн долоо хоногоос мөн түр зогсоогоод байгаа юм. Энэ чиглэлийн галт тэрэг нь халдварын дэгдэлт өндөр байгаа Верон болон Милан хотод зогсдог юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ