“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн гомдлыг хэлэлцэх зөрчлийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.11/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Учир нь Г.Загдаагийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь Төв аймагт ажлаар очоод Улсын онцгой комиссоос гаргасан хөдөлгөөний хязгаарлалтад буюу хөл хорионд орсон мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хурлыг ийн хойшлуулсан байна. Г.Загдаад холбогдох шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болох байсан ч түүний өмгөөлөгч өөр шүүх хуралд орж таарсан, гомдол гаргасан Г.Загдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүгчийн захирамж гарч, тус хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм.
Э.БУРАМ