Коронавирусийн тухай хурал коронавирусаас болж цуцлагдав | News.MN

Коронавирусийн тухай хурал коронавирусаас болж цуцлагдав

Коронавирусийн тухай хурал коронавирусаас болж цуцлагдав

Коронавирусийн тухай хурал коронавирусаас болж цуцлагдав

Шинэ төрлийн коронавирусийн улмаас урлаг, спорт, бизнесийн олон арга хэмжээнүүд цуцлагдаж байгаа билээ. Тэгвэл АНУ-д зохион байгуулагдах байсан "Коронавирусийн үед бизнес эрхлэх нь" сэдэвт хурал коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан талаар “Bloomberg” мэдээлжээ.

АНУ-ын Гадаад харилцааны зөвлөл уг хурлыг зохион байгуулах байсан бөгөөд энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-ны  хооронд зохион байгуулагдах байсан бусад бүх үйл ажиллагааг цуцалж байгаагаа тус зөвлөлөөс зарласан байна.

АНУ нь коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж буй орнуудын тоонд багтаж байгаа ба өнөөдрийн  /2020.03.11/ байдлаар тус улсад 1,010 хүн халдвар авч, 31 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж