Шинэ төрлийн коронавирусийн улмаас урлаг, спорт, бизнесийн олон арга хэмжээнүүд цуцлагдаж байгаа билээ. Тэгвэл АНУ-д зохион байгуулагдах байсан "Коронавирусийн үед бизнес эрхлэх нь" сэдэвт хурал коронавирусийн тархалтын улмаас цуцлагдсан талаар “Bloomberg” мэдээлжээ.
АНУ-ын Гадаад харилцааны зөвлөл уг хурлыг зохион байгуулах байсан бөгөөд энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-ны хооронд зохион байгуулагдах байсан бусад бүх үйл ажиллагааг цуцалж байгаагаа тус зөвлөлөөс зарласан байна.
АНУ нь коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж буй орнуудын тоонд багтаж байгаа ба өнөөдрийн /2020.03.11/ байдлаар тус улсад 1,010 хүн халдвар авч, 31 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ