Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн гуравдах өдрийн барилдаан өчигдөр/2020.03.10/Осака хотын Эдион арена Осака ордонд болж өнгөрлөө. Үзэгчгүй хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо өрсөлдөгчөө ялж, нэг ч унаагүй гурван даваатай явж байгаа бол Какүрюү Ананд хоёр даваа нэг унаатай явж байна.
Хакүхо башёгийн гуравдах өдөр Такаяасү Акиратай учраа тааран өрсөлдөгчөө буулган авлаа. Хакүхо гурван даваатай нэг ч унаагүй хаврын башёг үргэлжлүүлж байна.
Харин Какүрюү Ананд башёгийн гуравдах өдөр Окиноүми Аюүмитэй тааран барилдаж ялалт байгууллаа. Ийнхүү Какүрюү Ананд гурван өдрийн дараах байдлаар хоёр даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.
Холбоотой мэдээ