"Нотлох баримтад үндэслэн нийслэл рүү орж, гарах зөвшөөрөл олгоно"

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

"Нотлох баримтад үндэслэн нийслэл рүү орж, гарах зөвшөөрөл олгоно"

"Нотлох баримтад үндэслэн нийслэл рүү орж, гарах зөвшөөрөл олгоно"

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.  Тэгвэл өнөөдөр /2020.03.11/ хөдөө орон нутгаас ирсэн болон хотоос гарах хүсэлтэй хүмүүс Нийслэлийн Онцгой байдлын газарт /НОБГ/ хүсэлтээ өгөхөөр  дараалал үүсгээд байна.

ИРГЭД БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНД ҮЛ ОЙЛГОЛЦОХ ШАЛТГААН БАЙХГҮЙ

Энэ талаар НОБГ-ын Дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар  “Хүндэтгэн  үзэх шалтгаан буюу  ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээ, албан томилолт гэх чиглэлүүдэд нотлох баримтыг  үндэслэн иргэдэд орон нутаг руу орж гарах зөвшөөрлийг олгох зохицуулалттай. Тухайлбал, өвчтэй хүн байлаа гэхэд 13-ын маягт, ар гэрийн гачигдал буюу төрөл төрөгсөд нь нас барсан байвал нас барсны гэрчилгээ, албан томилолтын хуваарь, ажил гүйцэтгэх гэрээ зэрэгт үндэслэн зөвшөөрөл олгож байна.

Гэхдээ иргэд болон төрийн байгууллагуудын хооронд үл ойлголцох шалтгаан байхгүй. Бид  зөвхөн нотлох баримтыг үндэслэж зөвшөөрлийг олгоно.  Ер нь ачаа тээвэр болон хүнсний бараа материал тээвэрлэх чиглэл чөлөөтэй байгаа. Нийслэлийн алслагдсан дүүрэг болох  Налайх өлзийт хорооллын иргэдийг хяналт шалгалтын постоор гарахдаа өөрийнхөө иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон бусад нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд өөрсдийнхөө дураар ямар ч нотлох баримтгүйгээр  нутаг буцах шаардлагыг  тавьж байна. Бид Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг энд онцолмоор  байна” гэв.

Дашрамд дурдахад,  өмнө нь сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоох үеэр Өвөрхангай аймагт иргэн "Х" нь Улаанбаатар хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн, аймгийн Онцгой байдлын газарт өгсөн хэрэг гарч байсан. Тус бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж