
Монгол банкнаас валютын дуудлага худалдааг ойр ойрхон хийж эхлээд байна. Долдугаар сарын 27-ны өдрийн дуудлага худалдаанд банкууд 21 сая ам.долларыг Монголбанкинд худалдах санал ирүүлсэн байна. Монголбанк банкуудын санал болгосон мөнгөний 71 хувь буюу 15 сая ам.долларыг худалдан авсан байна. Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал, баримталж буй мөнгөний болон валютын бодлого зэргийг харгалзан үзэж дуудлага худалдааны шийдвэрийг гаргасан хэмээн Монголбанкнаас мэдээлж байна. Харин өнөөдрийн хувьд арилжааны банкууд 20 сая ам.долларыг санал болгож,15 сая ам.долларыг худалдан авсан байна. Өнөөдрийн байдлаар арилжааны хаалтын ханш нь 1358 төгрөг байсан байна.
Д.Цээнэ