Хулгайн анчид дархан цаазат газрын сүүлчийн цагаан анаашийг агнажээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Хулгайн анчид дархан цаазат газрын сүүлчийн цагаан анаашийг агнажээ

Хулгайн анчид дархан цаазат газрын сүүлчийн цагаан анаашийг агнажээ

Кенийн дархан цаазат газарт нутагладаг байсан гуравхан цагаан анаашны хоёрыг хулгайн анчид агнасныг нутгийн цагдаа нар олж мэджээ. Эх анааш болон түүний тугал харагдаагүй удсанд Кенийн байгаль хамгаалагчид цагдаагаас тусламж хүссэнд удалгүй цагдаа нар анаашнуудын хүүрийг олсон байна. Мэргэжилтнүүд анаашнуудын ясыг үзээд ойролцоогоор дөрвөн сарын өмнө алагдсан болохыг тогтоожээ. Ийнхүү өдгөө цор ганц эр цагаан анааш л үлдсэн байна.

“Ижара төдийгүй бүх кеничүүдийн хувьд маш эмгэнэлтэй зүйл тохиолдлоо. Бид дэлхийд цагаан анааш нутагладаг ганц газар гэдгээрээ алдартай байсан юм” хэмээн тус нутгийн байгалийн нөөцийн менежер Мухаммед Ахмеднүр ярьжээ.

Эмэгчин цагаан анааш анх 2017 онд тугалтайгаа үзэгдсэн бөгөөд удалгүй дахин нэг тугал төрүүлж ам бүл гурвуул болсон байна. Тэд Кенийн дархан цаазат газар эрх чөлөөтэй амьдарч байсан бөгөөд олон орны жуулчид төдийгүй том хэвлэлийнхний анхаарлыг эрхгүй татаж байсан байна.

 Цагаан анаашнудын тийнхүү содон байгаа шалтгааныг лейкизм хэмээх генийн өөрчлөлт хэмээн тодорхойлдог ажээ. Уг генийн өөрчлөлтийн нөлөөгөөр тухайн амьтны арьс фигмент ялгаруулахаа байдаг бөгөөд үр дүнд нь цагаан эсвэл цулгуй цайвар болдог аж. Албинизмаас ялгаатай нь дээрх үзэгдэл нь зөөлөн эдийн хар фигментэд нөлөөлдөггүй гэнэ. Тиймээс дээрх цагаан анаашнуудын нүд хар байжээ.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж