“Би англи хэл сурахыг хүсдэг. Гэхдээ зүгээр л хүсдэг байсан….
Жил бүрийн 12 сард би “За ирэх онд Англи хэлээ яг сураад алаад өгнөө” гэж боддог байв. Тэгж өөртөө зорилго тавьсныхаа дараа англи хэлтэй холбоотой бүхий л мэдээллийг өөртөө хадгалан, бусдын санал болгосон апп болгоныг гар утсандаа татаж авдаг байлаа. Харин апп татаж авснаасаа хойш тухтай нээж үзэх завгүй явсаар дахин 12 сартай золгож өнөө хэдэн аппликейшнаасаа цөөн хэдийг нь нээж үзээд л орхисон байдаг байв….” хэмээн ярих түүнийг Марал гэдэг. Тэрээр өөрийнхөө Англи хэлийг сайжруулахын тулд олон сургалтын төв, багшийн сургалтад явж байсан ч эцсийн дүндээ өөрөө өөрийнхөө багш нь өөрийгөө гэдгийг олж мэдсэн хэмээн “Reading Marathon” арга хэмжээний хаалтын арга хэмжээнд оролцохдоо сэтгэгдлээ үлдээж байсан юм. Тэрээр одоо IELTS-н шалгалтаа амжилттай өгөхөөр тууштай бэлдэж байна…
Маш олон хүн өөртөө зөв дадал хэвшлийг суулгахын тулд өөрийн үнэт цаг зав, хөдөлмөр хөлсийг зөвхөн түүнийг олж авахад зарцуулдаг. Ялангуяа Англи хэлийг сурахын тулд маш олон залуучууд алдаж онож, ахин эхэлж, дахин давтаж өөрийгөө ялан дийлсэн байдаг. Тэгвэл бид энэ удаад ном унших хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Англи хэлийг богино хугацаанд сайжруулж чадсан 5 залуучуудын сайн туршлагыг танилцуулах гэж байна.
Тэдний хувьд Extensive reading аргачлал буюу өөрийн түвшинд тохирсон, сонирхсон номоо хаанаас ч хэдийд ч унших боломжийг ашиглаж өөрийн англи хэлний чадвараа сайжруулж чадсан юм. Ингээд та бүхэнд Reading marathon Англи хэлний уншлагын уралдаан амжилттай оролцож хэлний түвшингөө сайжруулж чадсан оролцогчдын туршлагыг хуваалцаж байна. Дашрамд дурдахад тэдний хамгийн бага нь 12 настай.
Gen Z үеийн төлөөлөл Б.Гэрэлт-Уянга: Аав ээжтэйгээ өдөрт 50 мянган үг унших зорилгыг тавьсан
Түүнийг Б.Гэрэлт-Уянга гэдэг. Тэрээр 12 настай. Лингорс компанийн зүгээс зохион байгуулдаг Англи хэлний уншлагын марафоны сурагчдын ангилалд хамгийн багадаа 300 000 мянган үг унших ёстой байсан ч өдгөө 2 сарын хугацаанд 2.9 сая үгийг уншиж шилдэгч оролцогч болоод байна. Түүний хувьд аав ээжтэйгээ хамт өдөрт 50 мянган үг унших зорилгыг тавьдаг байсан нь түүнийг энэ амжилтад хүргэсэн хэмээн тэрээр ярьсан юм.
Б.Цандмаа, Б.Гэрэлт-Уянга | Хүүхэддээ хэрхэн англи хэл сургах вэ?
Энэ удаагийн дугаарт маань сурагч ангилаллын шилдэг оролцогчдын нэг Б.Гэрэлт-Уянга маань ээжийн хамт оролцон үнэтэй туршлагаасаа бидэнтэй хуваалцсан билээ
Posted by Lingors on Thursday, February 20, 2020
Б.Гэрэлт-Уянга: “Reading marathon тэмцээнд оролцож эхэлснээс хойш миний англи хэлний үгийн сан болон уншилтын хурд маш их нэмэгдсэн. Аав ээж маань тэмцээнд оролцоход тусалж, хамтдаа өдөрт 50 мянган үг унших зорилгыг тавьсан. Миний хувьд өдөр өдрөөр зорилгоо тавиад түүнийгээ биелүүлээд явах нь илүү зөв гэж боддог. Ээж аав маань ч бас тэгж зөвлөдөг. Надад номоо уншчихаад асуултадаа хариулахад хангалтгүй оноо авах үе байсан. Заримдаа оройтсон үед маргааш нь өглөө эрт 5 цагт босч номоо уншдаг байсан. Үеийнхээ найзууддаа хандаж хэлэхэд та нар маань Англи хэлийг хэрэгтэй үедээ биш хэрэг гарган өдөр бүр Англи хэлээ давтаж сураарай.
Б.Гантулга: Богино хугацаанд өндөр эрчимтэйгээр унших нь олон цаг хий суухаас илүү үр дүнтэй байдаг
“Би багаасаа л англи хэлийг сурах боломжгүй гээд эвлэрчихсэн байсан. 5-р ангиасаа 2015 оныг хүртэл анхан шатандаа л байсаар ирсэн. 2015 онд нэг сургалтанд өөрийгөө маш сайн дайчилж сураад нэг түвшин ахиж байсан.Үүнээс хойш сурч чадах юм байна гэсэн итгэл төрсөн.
Одоо би бусдын өмнө гараад англиар илтгэл тавих хэмжээнд ирсэн байна. Богино хугацаанд өндөр эрчимтэйгээр унших нь олон цаг хий суухаас илүү үр дүнтэй байдаг.
Миний хувьд дадлага хийх хугацаандаа хагалгааны дундах 30-н минутыг ашиглаж илүү үр дүнтэйгээр уншихыг хичээдэг. Өдөрт дундаа завсартайгаа нийт 4-5 орчим цагийг богино хэмжээний уншлага хийхэд зарцуулдаг.
Б.Гантулгын хувьд Reading Marathon-2019-д оролцож 3 сарын хугацаанд нийт 986 номыг Англи хэл дээр уншсан бөгөөд 445 цагийг зарцуулж 5.3 сая үгийг уншиж байсан юм.
Түүний хувьд “21 хоногийн хагас марафон”-д ментороор оролцож байна.
Түүний хэл суралцагчдад өгсөн зөвлөгөөг ЭНД дарж үзээрэй.
#Reading Marathon-2020-д оролцож буй 850 гаруй оролцогчиддоо зориулж ментор Гантулга маань зөвлөгөө өгч байна. Гантулгын хувьд Reading Marathon 2019-ын шилдэг оролцогч бөгөөд та бүхэн асууж тодруулахыг хүссэн зүйлсээ чөлөөтэй бичээрэй.
Posted by Lingors on Tuesday, February 18, 2020
Т.Сэлэнгэ: Би ном унших ёстой, заавал унших ёстой гэж бодолгүйгээр өдөр тутмын хийх ажлынхаа нэг хэсэг болговол илүү үр дүнтэй
Англи хэлний уншлагын марафонд оролцохын өмнө 2019 онд IELTS 8 оноо авна гэсэн зорилго тавьсан. Харамсалтай нь юу ч хийгээгүй байж байтал нүд ирмэхийн зуурт шалгалтын хугацаа ойртчихсон яаран сандран бэлдэж эхэлсэн ч нэг л болохгүй байсан. Гэтэл IELTS-н шалгалт маань миний түвшинг тогтоодог шалгалт байтал би бага түвшинтэй хэрнээ онц авах гээд зүтгээд байсан гэдгээ ойлгосон. Одоо бол ойлгодоггүй байсан томоохон эх зохиолуудаа төвөггүй ойлгодог болсон. Цэлмээд ирсэн гэх юм уу даа. Мөн англи хэлнээс гадна цагийн менежмент илүү сайтай болсон.
Миний хувьд монгол дээр ч ном их хурдан уншдаг. Лагер дээрээ 7 хоноход 27 ном уншчихсан ирж байсан. Би хэзээ ч амандаа уншдаггүй, багц багцаар нь уншдаг, номныхоо 2 талаас нь гол руу нь хараагаа тавьж уншдаг. Мөн ном уншиж байхдаа Фейсбүүк, инстаграм сошиал хаягуудаа хааж байгаарай. Таныг төвлөрч уншихад тань саад болохгүй.
Т.Сэлэнгийн хувьд “Reading Marathon-2019”-ын ялагч бөгөөд 3 сарын дотор 4.9 сая гаруй үгийг уншсан байна. Тэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д программистаар ажилладаг. Та бүхэн түүний өөрийн хэл түвшингээ сайжруулсан сайн туршлагыг доорх линкүүдээр орж үзээрэй.
Түүний туршлагаа хуваалцсан панел хэлэлцүүлэг сонсох линк :
Reading Marathon 2019-ын хаалтын үйл ажиллагааны ялагчдын панел хэлэлцүүлэг. Тэд хэрхэн 3 сарын хугацаанд 4 саяаас дээш үг уншсан мөн дараа дараагийн оролцогчиддоо зөвлөгөө өгсөн хэлэлцүүлэгийг танд хүргэж байна. Хэрвээ та энэ удаагийн марафонд оролцож амжаагүй эсвэл оролцсон ч зорьсондоо хараахан хүрээгүй бол "Reading Marathon – 2020" маань 2020.01.13-ны өдөр эхлэх гэж байгааг дуулгая. Та ч бас Англи хэлээ илүү сайжруулж чадах болно шүү. :)http://bit.ly/37gT88n линкээр амжиж бүртгүүлээрэй.
Posted by Lingors on Sunday, January 5, 2020
Түүний туршлагаа хуваалцсан подкаст сонсох линк :
https://anchor.fm/lingors-mongolia/episodes/9-Experience-sharing-Day-RM-2019-e9egqj
Х.Баяржаргал: Тархиа амрааж ая сонсож унших нь илүү үр дүнтэй
Миний хувьд Англи хэлний уншлагын марафонд Солонгос улсаас оролцож байгаа. Ажил маань өглөө 4.30-д ажил эхлээд орой 11.30-д тардаг. Орой ном уншихаар тархи маш их ядардаг. Тиймээс өдрийн хоолны цаг, амралтын цагаараа 10 минут ч юм уу бага зэрэг унтах мөн намуухан ая сонсох зэргээр тархиа амраадаг. Оюун ухааны академийн Хатанбаатар багшийн лекцэн дээр хүний тархины потенциалыг 100% хүртэл нэмэгдүүлэх боломжтой “гамма бит” гэж байдаг хэмээн сонсож байсан. Энэхүү давтамжтай ая нь хүний 2 чихэнд 2 өөр төрлийн давтамжтай аяыг сонсгосноор хүний мэдрэлийн эсийг дээд хүчин чадлаараа ажиллах боломжийг бүрдүүлдэг. Номоо унших явцдаа үүний нөлөөг мэдэрсэн. Анх үгээ үгчилж уншдаг байсан бол сүүлдээ өгүүлбэр өгүүлбэрээр нь түүртэх зүйлгүй уншдаг болсон. Уралдаан хэлбэрээр өөртэйгээ ижил хүмүүстэй өрсөлдөж өөрийгөө бусадтай харьцуулах хэлбэрээр суралцах нь бага хугацаанд ихийг амжуулах боломж болдог гэж боддог.
Түүний хувьд өглөөнөөс орой хүртэлх их ажлынхаа хажуугаар өөрийн сонирхолдоо татагдан Англи хэл дээр ном уншиж байгаа бөгөөд хоёр сарын дотор 3.750.000 гаруй үгийг уншиж чаджээ. Түүний хувьд “21 хоногийн хагас марафон”-д ментороор оролцож байна.
Та бүхэн түүний оролцсон подкастыг ЭНД дарж сонсоорой.
Х.Баяржаргал | Хэрхэн 19-н цагийн ажлын дундуур амжилттай уншиж чадсан бэ? #19
Солонгос улсаас марафонд оролцож буй Баяржаргал маань хэрхэн 19-н цагийн ажлын хажуугаар тархиа амжилттайгаар дасгалжуулан шилдэг оролцогчдын нэг болсон аргуудаасаа хуваалцлаа.
Posted by Lingors on Monday, February 24, 2020
М.Мөнгөнхонх:Хүүхдээ харахын хажуугаар Англи хэлээ сайжруулах боломжтой
Онлайн номын сан цаасан номноос илүү санагддаг. Зарим номны хувьд жүжигчилсэн, өгүүлсэн гээд хэд хэдэн хувилбараар байдаг болохоор дуртайгаа сонгоод уншихад амар байдаг. Миний хувьд хүүхдээ унтаж байхад , гадаа хүүхдээ салхилуулж байхдаа, хоолоо хийж байхдаа гээд боломжтой бүхий л цагт номоо уншдаг. Зарим тохиолдолд юмаа хийнгээ аудио хэлбэрээр номоо сонсдог. Номоо уншиж байхдаа сонирхолтой хэсэг дээрээ завсарладаг. Ийм арга хэрэглэснээр номоо уйдахгүйгээр тууштай унших нэг эх үүсвэр нь болдог.
М.Мөнгөнхонхын хувьд Өмнөговь аймгаас оролцож байгаа бөгөөд бага насны хүүхдээ харахын хажуугаар өөрийн оюунд хөрөнгө оруулж, хэлний чадварыг дээшлүүлж байгаа юм. Түүний хувьд “21 хоногийн хагас марафон”-д ментороор оролцож байна.
Та бүхэн түүний оролцсон подкастыг ЭНД дарж сонсоорой.
Ж.Сарнай: Цагаа нарийн төлөвлөн уншаарай
Марафонд оролцож эхэлснээс хойш цагийн үнэ цэнийг илүү их мэдэрч байгаа. Бас фейсбүүк, сошиал медиад зарцуулах цаг үлэмж багассан. Миний хувьд өглөө 4-8-н цагийн хооронд номоо уншдаг. Гэхдээ энэ олон цаг тогтвортой сууж унших тийм амар биш. Тиймээс өглөөд дандаа аудиотой ном сонгон уншдаг. Ингэснээр илүү төвлөрөхөд тусалдаг. Мөн аудиогоо сонсох явцдаа иог хийдэг. Ажлын завсар гарах сул цагаараа болон гэрлүүгээ алхах замдаа ихэвчлэн номоо сонсдог. .
Ж.Сарнайгийн тухайд Airmarket компанид аяллын зөвлөхөөр ажилладаг бөгөөд 2 сарын хугацаанд 3.8 сая гаруй үгийг уншиж марафоны 1-рт эрэмбэлэгдэж байна.
Та бүхэн түүний оролцсон подкастыг ЭНД дарж сонсоорой. Түүний хувьд “21 хоногийн хагас марафон”-д ментороор оролцож байна.
Та xreading.com цахим номын сан болон “Reading marathon” Англи хэлний уншлагын марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7505 9025, 9900 9025 утсаар болон Lingors фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Хэрэв та Англи хэл сурахыг энэ жилийн зорилгодоо тусгасан бол, хэл сурах гэсэн ч арга барилаа нэг л олж өгөхгүй байгаа бол яг одоо Англи хэл дээрх 1000 гаруй цахим ном унших,сонсох боломжтой xreading цахим сангаар зочлоод үзээрэй.
Дашрамд дурдахад марафоныг зохион байгуулагч Лингорсын хамт олон хөл хорио тогтоосон энэ үед “21 хоногийн хагас марафон”-г зохион байгуулах юм байна. Бүртгэл 2020 оны 3 дугаар сарын 13-ны 15:00 цаг хүртэл явагдах бөгөөд 3 дугаар сарын 14-өөс 4 дүгээр сарын 03-ыг хүртэл нийт 21 хоногийн xугацаанд үргэлжлэх юм.
Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“Хорин нэг хоногийн Хагас Марафон”БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!📌Үндэсний хэмжээнд aнгли хэл суралцагсдыг Extensive reading…
Posted by Lingors on Friday, March 6, 2020
Н.АХМАРАЛ
Холбоотой мэдээ